Эрчим хүчний салбарын ажилтнуудын зөвлөгөөн боллоо

2015 оны 08 сарын 26

Эрчим хүчний салбарын хяналтын ажилтнуудын VII зөвлөлгөөн болж өнгөрлөө. Тус зөвлөгөөнийг Эрчим хүчний яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн “Дөргөний УЦС” ХХК -тай хамтран зохион байгуулсан бөгөөд салбарын зарим үйлдвэр компаниудын гүйцэтгэх захирал нар болон 30 байгууллагын 62 инженер техникийн ажилтан оролцож, 12 илтгэл хэлэлцүүлсэн байна.

Зөвлөлгөөнд оролцогсодоос зөвлөмж гарган салбарын үйлдвэр компаниудад хүргүүлэхээр болж, дараагийн 2016 оны ээлжит зөвлөлгөөнийг Дархан-Уул аймгийн “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК зохион байгуулахаар шийдвэрлэж шилжин явах цомыг гардан авлаа.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД