Гадаадад байгаа монголчууд нийгмийн даатгалаа цахимаар төлнө

2015 оны 08 сарын 26

Нийгмийн даатгалын байгууллагаас Монгол Улстай Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээргүй орнуудад оршин сууж байгаа Монгол Улсын иргэдийг нийгмийн даатгалын сайн дурын даатгалд хамруулах, нийгмийн даатгалын шимтгэлийг шилжүүлэх, хүлээн авах үйлчилгээг цахимаар хийх ажлыг зохион байгуулж эхлээд байна. Энэхүү ажлыг Төрийн банктай хамтран хэрэгжүүлж буй ба шинээр программ боловсруулах ажил дуусах шатандаа оржээ.

Тус шийдвэрийг гадаадад ажиллаж, амьдарч буй Монголчууд эх орондоо эргэн ирэх нийгмийн баталгаагаа хангах зорилгоор сайн дурын даатгалд хамрагдах хүсэл сонирхол их байдаг ч өөрсдөө шимтгэлээ төлөх боломжгүй, өөрийгөө төлөөлсөн хэн нэгнээр дамжуулан шимтгэл төлөх явцад хугацаа хоцроох, тасалдуулах, шимтгэл төлөх хувь хэмжээг нь өөрсдийн дураар бууруулах гэх мэт асуудал үүсдэгийг харгалзан үзэж гаргасан аж.

Тэгвэл сайн дурын даатгалын гэрээг цахимаар үйлдэж, шимтгэлээ цахимаар төлөх боломжийг бий болгосноор асуудал цэгцэрч, сайн дураар даатгуулагчдын тоо ч өснө гэсэн хүлээлт байна. Тэрчлэн шимтгэл төлөх хугацаа, нөхцөлийг уян хатан байхаар зохицуулж өгч буйгаараа онцлог юм гэж Нийслэлийн Нийгмийн Даатгалын газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
82.246.108.226 mach sain bn hurdalaaa