24.2 сая юань арилжигджээ

2015 оны 08 сарын 25

Монголбанкны гадаад валютын ээлжит дуудлага худалдаа болж өнгөрлөө. Тодруулбал, энэ сарын 25-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1984.55-1989.10 төгрөгийн ханшаар 12.6 сая ам.доллар худалдан авах, 306.70-309.10 төгрөгийн ханшаар 38.7 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн байна. Үүнээс Монголбанк 8.6 сая ам.долларыг 1987.00 төгрөгийн хаалтын ханшаар, 24.2 сая юанийг 308.00 төгрөгийн хаалтын ханшаар нийлүүлсэн аж. Мөн түүнчлэн тус өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр арилжааны банкуудтай 59.1 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 5.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД