Хилийн үйлчилгээг сайжруулах талаар санал бодлоо солилцжээ

2015 оны 08 сарын 25

Төв Азийн Бүс Нутгийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Хөтөлбөр буюу КАРЕК-ийн гаалийн хамтын ажиллагааны хорооны хурлыг зохион байгуулжээ.

Хөтөлбөр нь Төв Азийн бүс нутгийн хэмжээнд тээвэр, худалдааг хөнгөвчлөх, эрчим хүч, худалдааны бодлогыг харилцан уялдуулах зорилго бүхий дөрвөн гол салбарт хамтран ажиллаж, тэдгээрийг зохицуулах уулзалт, гишүүн орнуудын сайд нарын хурал зэргийг тогтмол зохион байгуулж, худалдаа, эдийн засгийн өсөлтийг дэмжих, дэд бүтцийг хөгжүүлэх төсөл, арга хэмжээг хэрэгжүүлдэг билээ.

Энэхүү хуралдааны үеэр КАРЕК-ийн бүс нутгийн дамжин өнгөрөх, тээврийн коридор, уг бүс нутагт тээвэр зуучлагч нарт тулгарч буй хүндрэл, түүнээс гарах арга зам, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, тогтмолжуулах, КАРЕК-ын институт болон Гаалийн чадавх бэхжүүлэхэд хэрэгжүүлэх хөтөлбөр, үйл ажиллагаанууд, хилийн нэгдсэн менежмент болон АХБ-ны санхүүжилтээр хэрэгжүүлэх “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл”-ийн талаар Гишүүн орнууд болон тээвэр зуучийн төлөөлөл харилцан санал бодлоо солилцож, хэд хэдэн орны тэргүүн туршлагын талаар мэдээллийг харилцан солилцсоны үр дүнд, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар албан ёны байр суурийг тусгасан хурлын тэмдэглэлийг гаргаж Бүс нутгийн удирдах ажилтнуудын хуралдаанд танилцуулах аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД