270 сая төгрөгийн өвс тэжээл бэлтгэх шаардлагатай

2015 оны 08 сарын 25

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд  төмс, хүнсний ногоог нөөцлөх агуулах, зоорийн хэвийн нөхцөлийг хангуулах, хадлан тэжээл бэлтгэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.  

Ажлын хэсгээс өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтийг хангаж ажиллах талаар мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн зургаан дүүрэгт  удирдамж хүргүүлэн, ажлын чиглэл өгсөн байна.

Нийслэлийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах зориулалттай өрхийн хэмжээний 2910 тн-ийн багтаамж бүхий 226 зоорь, 68 аж ахуйн нэгж, иргэний нийт 82.972 тн-ийн багтаамж бүхий 119 зоорь байдаг юм байна. Энэ нь нийслэлийн хүн амын төмс, хүнсний ногооны жилийн хэрэгцээний 74.4 хувийг хадгалах боломжтой гэдгийг албаныхан хэллээ.  Нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд 270 сая төгрөгийн өвс тэжээл бэлтгэх шаардлагатай байгаа аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД