Дугуйн зогсоолтой болжээ

2015 оны 08 сарын 25

Нийслэлийн энэ оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага, аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааны хүрээнд аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтран “Унадаг дугуйн зогсоолтой Улаанбаатар” төслийг дэмжиж, унадаг дугуйн зогсоолыг байгуулах хөдөлгөөнийг өрнүүлсэн. Үүний дагуу “Сант-Асар” ХХК, Улаанбаатар хотын Нацагдоржийн нийтийн төв номын сан, Грийт-Импайр ХХК-ийн “Их Монгол” ресторан, Царамтрейд ХХК-ийн “Царам” хүнсний дэлгүүр, Говь түшээ ХХК-ийн “Бүрд зах”, Номин тав трейд ХХК-ийн “Номин супермаркет” зэрэг долоон газар дугуйн зогсоол хийсэн. Зам тээврийн Яам, Алтан жолоо ХХК-ийн Сансар 32 худалдааны төв, Сонгино хангай ХХК-ийн Миний дэлгүүр нь тохижилтын ажлын төлөвлөгөөндөө унадаг дугуйн зогсоолыг байгуулах төсвийг тусгаж, бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байна.

Мөн түүнчлэн ажлын долоон хоногийн тав дахь өдөр болгон зарлаж, “Ая тухтай, амар тайван, ажил үйлсээ хийж, шилдэг үйлчилгээг нэвтрүүлцгээе” уриатайгаар байгууллага, аж ахуйн нэгжээр бүтээлч ажлын дэвтэр аялуулсан. Үүний үр дүнд “Бүтээлч ажлын өдөр”-ийн зар, хийсэн ажлын мэдээг фото зургаар баримтжуулж, урсдаг самбараар сурталчлан, уриалгыг иргэдэд тараах ажлыг хийсэн. Ингэснээр бүх нийтийн их цэвэрлэгээнд иргэд, аж ахуйн нэгжүүд идэвхитэй оролцож байна. Мөн хорооныхоо ажлын байранд цэцэгжүүлэх хөдөлгөөнийг өрнүүлж, “Эко орчин бүрдүүлэхэд анхаарч ажилласан. Хорооныхоо траншейны тагийг “Смайл” болгож будах ажлыг санаачилан зохион байгуулжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД