Ялалтын 70 жилийн ойн арга хэмжээ Улаанбаатар хотод үргэлжилнэ

2015 оны 08 сарын 25

1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсантай холбоотойгоор  ажлын хэсгийг Батлан хамгаалахын сайдаар ахлуулан байгуулсан. Ажлын хэсгээс түүхэн ялалтын үнэ цэнэ, цэрэг эрсийнхээ байгуулсан гавьяаг сурталчлах, мөнхжүүлэх, дайнд оролцогсод, ахмад дайчдадаа хүндэтгэл үзүүлэх, тэдний эх оронч сэтгэл, зүтгэлийг залуу хойч үедээ өвлүүлэх, улс түмний найрамдалт харилцаа, Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэхэд түлхэц өгөхүйц цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа юм. Ойн хүрээнд Сүхбаатар аймагт энэ сарын 19, Дорноговь аймагт энэ сарын 21-нд  ялалтын баярыг тэмдэглэн өнгөрүүлсэн бол  Улаанбаатар хотод  энэ сарын 28-нд ялалтын баярт зориулсан арга хэмжээ үргэлжлэх аж. Тиймээс Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс ялалтын ойг Улаанбаатар хотод тэмдэглэн өнгөрүүлэх хөтөлбөрөөс танилцуулсан байна.

    • Ялалтын ойг тохиолдуулан хөшөө дурсгалын цогцолборт цэцэг өргөх - 11:00-12:00 цагт, Зөвлөлтийн дайчдын хөшөө, Г.К. Жуков, Л.Дандар. Ж. Лхагвасүрэнгийн хөшөөнд ойн ажиллагаанд оролцогч байгууллагууд
    • Баярын хурал, хүндэтгэлийн концерт - 14:-17:00 цагт Нийслэлийн Соёлын төв өргөөнд
    • Ойд зориулсан үзэсгэлэн - 14:00-17:00 цагт Нийслэлийн Соёлын төв өргөөнд
    • Үдшийн цэнгүүн - 21:00-22:00 цагт Их эзэн Чингис хааны талбайд
    • Ёслолын буудлага - 22:00-22:10 цагт Их эзэн Чингис хааны талбайн урд цэцэрлэгт хүрээлэн
    АНХААРУУЛГА:
    Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
    СЭТГЭГДЛҮҮД