34857 иргэнд газар өмчлүүлнэ

2015 оны 08 сарын 25

Нийслэлийн ИТХ-ын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор нийслэлийн иргэдэд газар өмчлүүлэх шийдвэр гарсан. Тэгвэл Нийслэлийн иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлэх дөрөвдүгээр ээлжийн бүртгэл өнөөдөр эхэлээ. Тус ээлжинд Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нийт 22 байршлын 8727 га газарт 34857 иргэнд газар өмчлүүлэх бөгөөд бүртгэл эхэлснээс хойш 14 хоногийн хугацаанд WWW.UMCH.UB.GOV.MN, WWW.ULAANBAATAR.MN сайтуудаар хүсэлт хүлээн авна.

Сонгон шалгаруулалтад оролцохын тулд хүсэлт гаргагчийн төрлийг заавал сонгоно. Үүнд:

  • Өөрөө /хүсэлт гаргагч/
  • Итгэмжлэгдсэн төлөөлөгч

Төлөөлүүлэгч гэсэн төрлөөс сонгож сонгон шалгаруулалтын анкетыг үнэн зөв бөглөх.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД