УИХ-ын гишүүн Г.Батхүү Зам, тээврийн сайдад нэр дэвшихээс татгалзах ёстой гэв

2015 оны 08 сарын 24

Залуу хуульчдын “Хос дэнс” ТББ-аас Зам, тээврийн  сайдад нэр дэвшээд байгаа УИХ-ын гишүүн Г.Батхүүг тус суудалд суухад ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзэж буйгаа өнөөдөр мэдэгдлээ. Энэ талаар тус байгууллагын тэргүүн А.Гантамираас тодрууллаа.

-УИХ-ын гишүүн Г.Батхүүг Зам, тээврийн сайдад нэр дэвшиж байгаа явдал нь хууль бус гэж үзэж байгаа гэсэн. Ямар үндэслэлээр хууль бус хэмээн үзэж байгаа юм бэ?

-“Хос дэнс” ТББ-аас зургаан сайдыг өргөн барих асуудлаас эхлээд түүнд нэр дэвшиж буй 20 гаруй хүнийг судалж, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой хяналт шалгалтыг хийж эхэлсэн. Хяналт шалгалтын явцад УИХ-ын гишүүн Г.Батхүүтэй холбоотой ашиг сонирхлын зөрчил үүсч болох юм байна гэдгийг тогтоосон. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Батхүү нь “Шунхлай” группийн 50 хувийн хувьцааг эзэмшдэг бөгөөд тус групп нь “Эм си эс” групптэй хамтран Ухаа худагийн ордод нүүрсний олборлолт явуулдаг “Энержи ресурс” ХХК-ийн хувьцааг давхар эзэмшдэг. Түүнээс гадна “Энержи ресурс” ХХК нь Тавантолгойн ордыг ашиглах уралдаант шалгаруулалтын хүрээнд Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлд шинэ төмөр зам барих төслийн сонгон шалгаруулалтад оролцож байгаа гэдгийг хүмүүс сайн мэдэх байх. Гэтэл энэхүү асуудал нь Зам, тээврийн яамны мэдэлд байдаг асуудал юм. Тиймээс тус сонгон шалгаруулалтад оролцож буй компанитай шууд байдлаар холбогдсон хүн салбарын сайдаар томилогдож очих нь ашиг сонирхлын зөрчилдөөн үүсгэж байгаа гэж бид бодож байна.

Үүнээс гадна 2012 оны нэгдүгээр сард батлагдсан “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийг батлагдахыг дэмжиж кноп дарсан хүмүүсийн нэг нь Г.Батхүү гишүүн өөрөө юм. Тэгсэн хэрнээ тухайн дэмжсэн гишүүн нь өөрөө тус хуулийнхаа хэд хэдэн заалтыг ноцтойгоор зөрчиж байгаа нь хууль бус үйлдэл гэж үзэж байна.

-Энэ талаар УИХ болон Засгийн газарт мэдэгдэл хүргүүлсэн гэсэн?

-Өнгөрсөн баасан гаригт бид УИХ-ын гишүүн Г.Батхүүг Зам, тээврийн сайдад нэр дэвшүүлэхийг эсэргүүцсэн албан бичгийг УИХ-ын дарга З.Энхболдод хүргүүлсэн. Одоогоор албан бичгийн хариуг ирүүлээгүй байна. Түүнчлэн тус албан бичгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Авилгатай тэмцэх газар болоод Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт мөн адил хүргүүлсэн.

-Та бүхэн Г.Батхүү гишүүнд өөрт нь албан бичиг хүргүүлсэн үү?

-Үгүй. Тиймээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж уриалмаар байна. Г.Батхүү гишүүн өөрөө хуульд заасны дагуу тухайн албан тушаалаас шууд татгалзаж, хувийн ашиг сонирхол болоод ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх байх хэмээн найдаж байна.

-“Хос дэнс” ТББ-ын гишүүд ямар нэгэн намын харъяалалд байдаг уу?

-Манай байгууллагын дүрэмд зааснаар байгууллагын гишүүн аль нэг намын гишүүнчлэл хийгээд өөр төрийн байгууллагын гишүүнчлэлтэй тохиолдолд ТББ-ын гишүүнээр элсэх боломжгүй байдаг. Өөрөөр хэлбэл, цэвэр хараат бус байх ёстой гэсэн зарчим үйлчилдэг. Ард иргэд биднийг зөвхөн Г.Батхүү гишүүнийг шалгаад мөрдөөд байгаа мэтээр хүлээж авч болох юм. Гэхдээ бид УИХ-ын зургаан сайдын суудалд нэр дэвшиж буй бүх хүнийг нэр дэвшиж буй тухайн албан тушаалтай холбоотойгоор ашиг сонирхол явагдаж байна уу үгүй юу гэдгийг судалж үзсэн. Одоогийн байдлаар хамгийн их ашиг сонирхлын зөрчил үүсч буй нь Зам, тээврийн салбар болоод байгаа юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
112.72.9.138 ene zaluuchuud mongonii toloo yu hiij baigaagaa ch oilgohgui baih shig bna Boliosoi utga alga
150.129.143.75 Батхүү болих хэрэгтэй арай ядан гишүүн болчихоод ичмээр юм. АН дотор хамгийн хорчин гуйвамтгай гишүүн Ерөнхий сайдаа унагааж явсан дээр нь шатахуун шахдаг сайд байхдаа ямарч бүтээн байгуулалт хийж байгаагүй. Тээврийн салбарт дандаа холион бантан хутгаж явсан түүхтэй
124.158.107.20 Махны талхны чихэр боовны үйлдвэрийн эзэн хүн Хүнс хөдөө аж ахуйн сайд болж байсныг бодвол ч гайгүй л юм байна.
43.242.242.165 Бичсэн сэтгэгдлийг үлдээцэн бай даа mongolnews-ee kkkk
43.242.242.165 Заааассс хэдэн бууны нохой хэдэн төгрөгийн төлөө ээжийгээ ч худалдахад бэлэн гарууд. Та нар яг шудрага ёсны төлөө ингэж явж харагдаач. Урьд нь сайд хийгээд болоод байсан хүн одоо нэр дурьдаад байгаа багийнуудаас муудлаа юу?!!! Өөрсдөө ичиж амьдарцгаа.