”Айсуй цагийн эзэд” болж өнгөрлөө

2015 оны 08 сарын 24

Өвөрхангай аймгийн Ардчилсан залуучуудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Айсуй цагийн эзэд” аймгийн залуучуудын чуулга уулзалт энэ удаа энэ сарын 22-23-ний өдрүүдэд болж өнгөрлөө. Чуулга уулзалтад Өвөрхангай аймгийн 19 сумаас Ардчилсан залуучуудын төлөөлөл болох 300 гаруй залуучууд оролцсон бөгөөд чуулгын зорилго нь залуучуудын эв нэгдэл, нөхөрлөл, хөгжлийг дэмжих, залуучуудын чөлөөт цаг, амралтыг зөв боловсон өнгөрүүлэх, Өвөрхангай аймгийн Ардчилсан залуучуудын холбооны үйл ажиллагааг сурталчлан танилцуулах, идэвхи чармайлтыг өрнүүлэхэд оршиж байгаа аж.

Өвөрхангай аймгийн Ардчилсан залуучуудын холбооны “Айсуй цагийн эзэд” чуулга уулзалтад УИХ-ын гишүүн Г.Батхүү оролцож хэлсэн үгэндээ “Тэртээ 2000 оны УИХ-ын сонгуулийн дараа миний бие Ардчилсан залуучуудын холбоог анх үүсгэн байгуулж, тэргүүнээр нь ажиллаж байлаа. Энэ холбоо бол залуучуудын идэвхийг сэргээх, нийгмийн дотор хамтран ажиллах санал санаачлагын өрнүүлэх, Монгол Улсын хөгжилд залуучуудын орон зайг бий болгоход үйл ажиллагааг чиглүүлж ирсэн. Гэхдээ хамгийн гол нь залуучууд энэ орон зайг өөрсдөө тэмцэж олж авах ёстой. Түүнээс тэдэнд зориулсан чөлөөтэй сул орон зай гэж байхгүй” гэж хэллээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД