Валютаар төлбөр тооцоог нь гүйцэтгэсэн худалдааны тэнцэл ашигтай гарчээ

2015 оны 08 сарын 20

Валюттай харьцах ханшид нөлөөлдөг суурь үзүүлэлт болох валютаар төлбөр тооцоог нь гүйцэтгэсэн худалдааны тэнцэл нь сүүлийн хоёр жилийн хугацаанд тогтмол алдагдалтай байсан ч өнгөрсөн оны сүүлийн хагасаас тогтмол ашигтай гарч байсан билээ. Тэгвэл энэ оны эхний долоон сарын гүйцэтгэлээр 738.2 сая ам.долларын ашигтай буюу өнгөрсөн оны мөн үеэс 777.2 сая ам.доллараар сайжирсан үзүүлэлттэй гарчээ. Үүнд валютын төлбөртэй импорт 31.1 хувиар буурсан нь нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж.

Мөн түүнчлэн гадаад худалдааны нөхцөлийн индекс өмнөх оны мөн үеэс 14.2 хувиар, өмнөх сараас 14.7 хувиар буурч 1.492-д хүрсэн байна. Гадаад худалдааны нөхцөл ийнхүү өөрчлөгдөхөд экспортын үнийн индекс өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.8 хувиар, импортын үнийн индекс 0.7 хувиар тус тус буурсан нь нөлөөлсөн аж. Экспортын үнийн бууралтанд төмрийн хүдэр, түүхий нефтийн хилийн дундаж үнийн бууралт голлон нөлөөлсөн байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД