Хил орчмын бүсэд хээрийн сургуулилт болж байна

2015 оны 08 сарын 20

Монгол, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2015” сургууль Оросын нутаг дэвсгэрт болж байна. Тус хээрийн сургууль нь “Хил орчмын бүсэд хоёр орны хамтарсан хүчээр террорист бүлгүүдтэй тэмцэл явуулах, явдлаас байлдаантайгаар усан саадыг гатлах“ сэдвийн хүрээнд голлон явагдаж байгаа аж. Байлдаантайгаар усан саадыг зэвсэг техниктэйгээр туулах энэхүү дадлага сурууль нь манай улсын Зэвсэгт хүчний хувьд өмнө нь зохион байгуулагдаж байгаагүй сургалт болж байгаагаараа онцлогтой.

“Сэлэнгэ-2015” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийн нээлтийн ажиллагаа болж Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагч, Оросын талын сургуулийн удирдагч хошууч генерал Коваленко Д.И, сургуулийн Монголын талын удирдагч, бригадын генерал Л.Онцгойбаяр болон сургуульд оролцож байгаа ОХУ, Монгол улсын цэрэг дайчдын бие бүрэлдэхүүн оролцсон бөгөөд ОХУ, Монгол Улсын төрийн далбаа, сургуулийн тугийг гвардын 5 дугаар армийн салааны захирагч, ахлах дэслэгч Бередухов В.Г, ахмад Абатаев Т.А, салааны захирагч, ахлах дэслэгч Д.Мандалбаяр, батальоны захирагч, хошууч Т.Тогмиддүүний нар мандуулж, ОХУ, Монгол Улсын төрийн дуулал эгшиглэснээр албан ёсоор сургууль эхэлсэн байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД