БНХАУ-тай 3,205.2 сая ам.долларын худалдаа хийжээ

2015 оны 08 сарын 20

Монголбанкнаас гаргасан мэдээллээс харахад Монгол Улсын гадаад худалдааны эргэлт өнгөрсөн сарын эцэст 5021.7 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 17.5 хувиар буюу 1066.9 сая ам.доллараар буурсан дүнтэй гарчээ. Үүнд экспорт 127.6 сая ам.доллараар, импорт 939.2 сая ам.доллараар тус тус буурсан нь нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж. Харин хөрш орнуудтай хийсэн худалдааг авч үзвэл, нийт бараа эргэлтийн 60.1 хувь буюу 3,205.2 сая ам.долларын худалдааг БНХАУ-тай, 12.0 хувь буюу 639.6 сая ам.долларын худалдааг ОХУ-тай тус тус хийсэн байна. БНХАУ-тай хийсэн худалдаа өнгөрсөн оны мөн үеэс 12.5 хувиар , ОХУ-тай хийсэн худалдаа 32.2 хувиар буурчээ. 

Мөн түүнчлэн гадаад худалдааны тэнцлийн алдагдал өнгөрсөн оны мөн үеийнхээс 811.6 сая ам.доллараар буурснаар 604.0 сая ам.долларын ашигтай гарлаа. Энэ нь экспорт 4.3 хувиар буурсан ч импорт түүнээс өндөр дүнгээр буюу 29.8  хувиар буурсантай холбоотой аж.

Г.Жаргалмаа

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД