Бутан Улстай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлнэ

2015 оны 08 сарын 19

Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг манай улсад ажиллаж байгаа Бутаны Вант Улсын Хөдөө аж ахуй, ойн сайд Лёнпо Доржи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. Энэ үеэрээ Бутаны тал хоёр орны харилцааг цаашид бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй буйгаа онцлон тэмдэглэсэн аж. Харин Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг ижил төстэй шашин зонхилдог, далайд гарцгүй зэрэг нь манай хоёр орны хооронд туршлага солилцох, бие биенээ харилцан дэмжиж ажиллах, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үндэс болж байгааг дурдсан юм. Мөн түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар байгуулагдсан “Олон улсын хамтын ажиллагааны сан”, “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв” зэрэг байгууллагуудын хүрээнд цаашид Бутан Улстай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр тохиролцов.

Дашрамд сонирхуулахад, Бутан Улсын төлөөлөгчид байгаль орчныг хамгаалах, ногоон эдийн засгийг хөгжүүлэх чиглэлээр туршлага солилцох, хамтран ажиллах зорилгоор манай улсад ажиллаж байгаа юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
182.160.35.155 Ontsgoi bodlogotoi uls gej boddog. surah yum ikh baigaa bh daa