Төл малыг бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт явагдана

2015 оны 08 сарын 19

Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа бруцеллёз өвчинд мэдрэмтгий малын төлийг /хурга, ишиг, охин тугал / энэ сарын 15-ны өдрөөс  ирэх сарын 15-ны өдрийн хооронд урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд бүрэн хамруулна. Тус ажилтай холбогдуулан Дүүргийн Засаг дарга нарт тогтоосон хугацаанд шуурхай зохион байгуулж хэрэгжүүлэх, вакцинжуулалтын ажилд мал бүхий иргэд, аж ахуйн нэгж, орон нутгийн төр захиргааны байгууллагуудыг татан оролцуулан, ажиллах хүн хүч, тээврийн хэрэгсэл, шатахуун болон бусад шаардагдах зардлуудыг гарган ажиллах үүрэг өглөө. Мөн Бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг тогтоосон хугацаанд зохион байгуулж шаардагдах вакцин, эм урвалж, бусад материалаар ханган мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажлын явцад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мал эмнэлгийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт үүрэгдсэн байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД