Цахим газар өмчлөлийн дөрөвдүгээр ээлж эхэлнэ

2015 оны 08 сарын 19

Цахим газар өмчлөлийн дөрөвдүгээр ээлж энэ сарын 25-наас эхлэх төлөвлөгөөтэй байгаа талаар Нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээллээ. Тухайлбал, Нийслэлийн иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлэх дөрөвдүгээр ээлжийн бүртгэл ажлыг зохион байгуулах бэлэн болсон бөгөөд энэ удаагийн ээлжинд Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нийт 22 байршлын 8727 га газарт 34857 иргэнд газар өмчлүүлэх аж. Харин бүртгэл энэ сарын 25-ны өдөр 12 цагаас эхлэх ба бүртгэл эхэлснээс хойш 14 хоногийн хугацаанд www.umch.ub.gov.mn, www.Ulaanbaatar.mn сайтуудаар хүсэлт хүлээн авах юм байна.  Цахим газар өмчлөлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1285 тусгай дугаар болон 11 319215, 11 315334 дугааруудаас лавлах боломжтой аж.

Г.Жаргалмаа

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
43.242.243.2 ямар хаягаар орох вэ
43.242.243.2 ямар хаягаар орох вэ
43.242.243.2 цахимаар газар өмчилж авсан хүнтэй уулзуулж өгөөч