Шинэ чиглэлийн маршрутыг автобусны буудлын самбарт байршуулжээ

2015 оны 08 сарын 19

Нийслэлийн тээврийн газраас нийтийн тээврийн шинэ төлөвлөлтийн маршрутын мэдээллийг иргэдэд өгөх зорилгоор “Ухаалаг автобус”-ны буудлын мэдээллийн самбарт байршуулж,  автобусаар зорчих “U money” карт борлуулах цэгүүдэд танилцуулга материал тарааж байгаа юм байна. Иргэд шинэ маршруттай холбоотой мэдээллийг мэддээллийн самбар, тараах материалаас авахаас гадна  Нийслэлийн Тээврийн газрын цахим хуудсанд хандах эсвэл http://www.transport.ub.gov.mn/BUS/ линкээр орж мэдээлэл авах боломжтой гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Дашрамд сануулахад, шинэчилсэн төлөвлөлтөөр их багтаамжийн автобусны үндсэн 73 чиглэлд 996 тээврийн хэрэгсэл, үүнээс 18 угсраа, 45 троллейбус, 933 их багтаамжийн автобус үйлчилж байгаа аж.

Г.Жаргалмаа

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.26.195.43 зарим нэг чиглэлийг харж үзэх хэрэгтэй байна.ер нь бол болж байнаа
193.88.127.198 Autobus nii chiglelee ymar ix uurchildiin be?
193.88.127.198 Autobus nii chiglelee ymar ix uurchildiin be?