Манай улсын урсгал дансны алдагдал нэмэгджээ

2015 оны 08 сарын 19

Монголбанкнаас гаргасан төлбөрийн тэнцлийн хоёрдугаар улирлын гүйцэтгэлийн мэдээгээр урсгал дансны алдагдал 118.4 сая ам.доллараар, хөрөнгө ба санхүүгийн дансны ашиг 157.1 сая ам.доллараар тус тус нэмэгдэж, алдаа ба орхигдуулгын дүн 38.7 сая ам.доллараар буурсан өөрчлөлт гарсан байна.

Тодруулбал, урсгал тэнцэл 334.4 сая ам.долларын алдагдалтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 70 хувиар буюу 785.1 сая ам.доллараар буурсан үзүүлэлт аж. Үүнд барааны гадаад худалдааны дансны ашиг 9.0 дахин өсч 709.6 сая ам.долларт, үйлчилгээний худалдааны алдагдал 42 хувиар буурч 507.3 сая ам.долларт хүрч эерэг нөлөө үзүүлсэн бол орлогын дансны алдагдал 46 хувиар өсч 614.7 сая ам.долларт, урсгал шилжүүлэг 17 хувиар буурч 77.9 сая ам.долларт хүрч сөргөөр нөлөөлжээ.

Мөн түүнчлэн хөрөнгө ба санхүүгийн тэнцэл 394.0 сая ам.долларын ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 134 хувиар буюу 225.5 сая ам.доллараар өссөн үзүүлэлт бөгөөд энэ нь Монгол Улсад орох багцын хөрөнгө оруулалт 63 хувиар буюу 243.6 сая ам.доллараар нэмэгдсэнээр тайлбарлагдаж байна.

Харин бусад хөрөнгө оруулалтын дансны хувьд алдагдал өнгөрсөн оноос 48 хувиар буюу 302.6 сая ам.доллараар буурсан бөгөөд энэ нь шууд хөрөнгө оруулалтын эх үүсвэрийн бууралтыг нөхөн, эдийн засгийн эргэлтэнд орж байна.

Г.Жаргалмаа

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД