Нэгдсэн түрүүлэгч индикатор өсчээ

2015 оны 08 сарын 19

Сангийн яамны гаргасан мэдээллээр Монгол Улсын Нэгдсэн түрүүлэгч индикатор өнгөрсөн сард 100.31 нэгжид хүрсэн бөгөөд энэ нь өнгөрсөн сараас 0.78 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 0.012 хувиар өссөн үзүүлэлт юм.

Энэхүү өсөлтөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад гадаадын шууд хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа, гадаад худалдааны нийт эргэлт, импорт, импортлосог шинэ дугуйны хэмжээ, Хятадын нэгдсэн түрүүлэгч индикатор, хэвийн зээлийн хэмжээ зэрэг үзүүлэлтүүд голчлон нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж. 

Дашрамд сануулахад, Нэгдсэн Түрүүлэгч Индикатор нь эдийн засаг ойрын ирээдүйд ерөнхий чиг хандлагатай харьцуулахад хэрхэн өөрчлөгдөхийг таамаглах зорилготой. Монгол Улсын НТИ-ыг Үндэсний Статистикийн хорооноос зарласан Монгол Улсын энэ оны II улирлын дотоодын нийт бүтээгдэхүүн болон бусад макро эдийн засгийн үзүүлэлтүүд, Монголбанкнаас гаргасан энэ оны II улирлын арилжааны банкуудын улирлын зээлийн тайлан болон бусад өнгөрсөн сарын тоон мэдээллийг ашиглан шинэчлэн тооцоолсон аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД