“SCHOOL POLICE” эргүүлд ажиллах иргэдийг замын гарамтай хэсгүүд дээр ажиллуулна

2015 оны 08 сарын 19

Амралтын өдрүүдэд автомашины дугаарыг улсын дугаарыг тэгш, сондгойгоор ялган хөдөлгөөнд оролцуулна. Тодруулбал, НЗДТГ-аас 2015-2016 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зохион байгуулалтын түр арга хэмжээ авахаар өмнөх жилүүдэд авч хэрэгжүүлж байсан түр зохицуулалтыг дараахь байдлаар зохицуулалт хийхээр шийдвэрлэлээ.

  1. Энэ сарын 22, 23, 29, 30-ны Бямба, Ням гарагт  өглөөний 0800 цагаас 2000 цагийн хооронд автомашины улсын дугаарын сүүлчийн орон  тэгш тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн автомашин энэ сарын 22, 29-ний өдрүүдэд, сондгой тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн автомашин 08 дугаар сарын 23, 30-ны өдрүүдэд хөдөлгөөнд оролцуулахаар хязгаарлалт зохицуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Авто замын ачааллыг зохицуулах арга хэмжээг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба , Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн газарт.
  2. Нийслэлийн авто зам засвар, хот тохижилт, шугам сүлжээний болон зөөврийн ус хангамжийн автомашин, зочид төлөөлөгчдийн цуваа, дипломат байгууллагын, нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл, стандартын шаардлага хангасан   такси,   ажилчдын  автобус, таних   тэмдэг  бүхий  хэвлэл   мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл, тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, хойшлуулашгүй ажил үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэлд  дээрх хязгаарлалт хамаарахгүй байхаар замын хөдөлгөөний аюулгүй байдал,  хөдөлгөөн зохицуулалтын ажлыг зохион байгуулж ажиллахыг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төвд
  3. Энэ сарын 24-ний өдрөөс ирэх сарын 15-ны өдрүүдэд Ерөнхий боловсролын сургууль, түүний орчинд суралцагчдыг гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөх, хэв журам зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх үүрэг бүхий “SCHOOL POLICE” эргүүлд ажиллах эцэг эхчүүд, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад туслах ажилтан, олон нийтийн цагдаагийн ажилтнаар судлагдаж байгаа иргэдийг явган хүний гарц, гарамтай хэсгүүд дээр ажиллуулах, мэргэжлийн удирдлагаар хангахыг Улаанбаатар хотын Цагдаагийн газарт, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн газар, нийслэлийн Боловсролын газарт
  4. Улаанбаатар хотын гудамж, замаар зорчиж буй улсын бүртгэлгүй, дугааргүй, техникийн хувьд бүрэн бус, хяналтын үзлэг оношлогоонд хамрагдаагүй /утаа ихтэй, өнгө үзэмжгүй, албан татвар, агаарын бохирдол, зам ашигласан төлбөр төлөөгүй, жолоочийн хариуцлагын даатгалгүй/ тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээг авч ажиллахыг нийслэлийн Татварын газарт, Улаанбаатар хотын Замын цагдаагийн газарт, Замын хөдөлгөөний удирдлагын төвд
  5. Төвлөрсөн зах, худалдааны төвүүд рүү чиглэсэн авто замын ачааллыг бууруулах зорилгоор хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдааг төлөвлөн зохион байгуулж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албанд тус тус даалгажээ.
АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД