Орон нутгийн иргэд хөрөнгийн зах зээлийг сонирхож байна

2015 оны 08 сарын 18

Монголын хөрөнгийн бирж иргэд, олон нийтийн хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг, боловсролыг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон төрлийн ажлуудыг авч хэрэгжүүлдэг. Үүний нэг нь байгууллага, иргэдтэй хамтран хөрөнгийн зах зээлийн тухай болон үнэт цаасны арилжаанд хэрхэн оролцох талаарх захиалгат сургалтыг зохион байгуулдаг. Харих өнөөдөр буюу энэ сарын 18-ны өдөр "Зориг" сантай хамтран орон нутгийн 17 аймгийн төлөөлөл болсон иргэдэд зориулж ээлжит захиалгат сургалтыг зохион байгууллаа. Үүнд орон нутгийн иргэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн бөгөөд хөрөнгийн зах зээлийг ихэд сонирсон байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД