”Рио 2016” олимпод оролцох урилгаа авчээ

2015 оны 08 сарын 18

Манай улс ирэх онд зохион байгуулагдах "Рио 2016" олимпод оролцох урилгаа хүлээн авчээ. Тодруулбал, Олон улсын олимпийн хорооны удирдах зөвлөлийн гишүүн, Тамирчдын комиссийн дарга Клаудия Бокель Монголын үндэсний олимпийн хороонд зочлох үеэрээ "Рио 2016" олимпийн наадмын урилгыг тус хороонын ерөнхийлөгч Д.Загдсүрэнд гардуулан өгсөн байна. Энэ үеэр тэрбээр “Монголын тамирчид олимпийн наадамд өндөр амжилт гаргаж, идэвхитэй оролцсоор ирснийг онцлон хэлмээр байна. Танай улсын бахархал болсон олон тамирчны тухай сонсож байсан. Риогийн олимпод ч бас өндөр амжилт гаргана гэдэгт огт эргэлзэхгүй байна. Амжилт хүсье” гэлээ.

Мөн тэрээр Монголын үндэсний олимпийн хорооны байранд Монголын тамирчдад зориулсан “IOC Athlete Career Programme” сургалтыг зохион байгуулсан бөгөөд тус сургалт нь тамирчдын зорилготой аж.

Дашрамд дурдахад, Клаудия Бокель нь 1973 оны наймдугаар сарын 30-нд Нидерланд улсын Тер Алеп хэмээх жижиг тосгонд төрсөн бөгөөд Олон улсын олимпийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, Тамирчдын комиссийн дарга, туялзуур сэлэмчин, олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга юм. Мөн 2006 онд Европын ахмадын аварга шалгаруулах тэмцээнээс ганцаарчилсан төрөлд мөнгө, багийн төрөлд хүрэл медаль хүртэж байсан юм. Харин 2008 оны наймдугаар сард болсон ОУОХ-ны 120 дахь их хурлаар тус хорооны гишүүнээр сонгогджээ. Сонирхуулахад, тэрбээр маргааш жүжигчин Б.Амарсайхантай туялзуур сэлэмний үзүүлэх тоглолт хийнэ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД