Зарим барааны гаалийн албан татварын хэмжээг 6.5-20 хүртэл хувь байхаар тогтоов

2015 оны 08 сарын 18

Зарим барааны импортын татварын хувь хэмжээг нэмлээ. Тодруулбал, УИХ-ын “Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль”-ийг өнгөрсөн сарын 9-ний өдрийн баталсан Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээг батлах тухай УИХ-ын 1999 оны 27 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай 74 дүгээр тогтоолоор импортын барааны гаалийн татварын хувь, хэмжээг тухайн салбарын бүтээгдэхүүний онцлогийг харгалзан тогтоох эрхийг Засгийн газарт олгосон байна.

Иймээс дотоодод үйлдвэрлэж байгаа, импортын ижил төрлийн бараатай шууд өрсөлдөх чадвартай зарим барааны гаалийн албан татварыг нэмэгдүүллээ. Хүнсний болон барилгын материалын зарим бүтээгдэхүүн, тодруулбал өндөг, боловсруулсан махан бүтээгдэхүүн, зайрмаг, цемент, хаалга, цонх,  автобус зэрэг 10 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний гаалийн албан татварын хэмжээг 6.5-20 хүртэл хувь байхаар тогтоолоо.

Татварын хэмжээг ингэж нэмэгдүүлснээр дотоодын үйлдвэрийн өрсөлдөх чадварт эерэгээр нөлөөлж, ажлын байр нэмэгдэнэ гэж үзэж байгаа аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
124.158.88.47 Илүү дэлгэрэнгүй мэдээлэл хаанаас үзэж болох вэ