ОХУ-д газрын тосны үнэ буурч, эдийн засаг 4.6 хувиар суларчээ

2015 оны 08 сарын 17

ОХУ-ын Сангийн яамны мэдээлснээр тус улсын эдийн засаг энэ оны хоёрдугаар улиралд 4.6 хувиар буурчээ. Энэ нь экспортын бүтээгдэхүүн болох газрын тосны үнэ унахтай зэрэгцэн рублийн сул ханшийн улмаас иргэдийн хэрэглээ буурсантай холбоотой гэж шинжээчид үзсэн байна.

Тухайлбал, иргэд хэрэглээгээ хязгаарлах болсноор өнгөрсөн сард автомашины борлуулалт 28 хувиар буураад байгаа юм. Энэхүү үзүүлэлттэй холбоотойгоор зарим шинжээчид Оросын ирэх улирлын эдийн засгийн өсөлтийн төлөвийг бууруулж, зээлийн өртгийг 0.23 хувиар өснө хэмээн тооцоолж байгаа аж.

Мөн түүнчлэн Оросын төв банк энэ онд компанийн өр гадаад валютын нийлүүлэлтээс давахгүй гэсэн таамаг дэвшүүлээд байгаа бол өнгөрсөн сарын тайланд тусгаснаар төв банкны гадаад валютын нөөц 312 тэрбум ам.доллат хүрээд байгаа юм. Өнгөрсөн сард ОХУ-ын төв банк валют худалдахаа зогсоож, нөөцийн хэмжээг өндөр хадгалах бодлого баримталж байгаа талаар Bloomberg мэдээллээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.70.46.219 Tulshnii uniig buuruulmaar baina.Orosod une eslee geed nemdeg shigee unee buuruulakh kheregtei.
150.129.141.74 Оросод рублийн ханш зад унаад 2013 онд 1 ам доллар 30 рубль байсан чинь одоо 65 рубль болчихсон ёстой дампуурал болж цалин мөнгө буурсан байна даа. Урд нь 65000 рубль 2300 ам долларын цалинтай байсан нөхөр 1000 ам долларын цалинтай болсон гэсэн үг. Байр машин зээлээр авсан хүмүүс байр машины зээлээ төлж чадахгүй хураалгаж бөөн асуудал болж байгаа талаар телевизээр гарсан