ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран ажиллахыг зөвлөв

2015 оны 08 сарын 17

Нийгмийн даатгалын ерөнхий газрын хэрэгжүүлж буй “Нийгмийн даатгалын байгууллагын хүний нөөцийн менежмент, нийгмийн маркетингийг сайжруулах” төслийн ажлын хэсэг НДЕГ-ын даргад Төслийн ажлын явц болон дээрх хүний нөөцийн арга хэрэгслүүдийг танилцуулж санал солилцлоо. Үүнд Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаас Төслийн ажлын хэсэгт дээрх хүний нөөцийн арга хэрэгсэл тус бүрд сайжруулах талаар санал, чиглэл, зөвлөмж өгөв. Тухайлбал, Нийгмийн даатгалын байгууллагад хэрэгжүүлж байгаа олон улсын ISO 9001:2008 стандартад нийцсэн чанарын удирдлагын тогтолцоо болон ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй ажилтай үйл ажиллагаагаа уялдуулж, хамтран ажиллахыг зөвлөв. Энэхүү арга хэрэгсэл батлагдаж хэрэгжсэнээр Нийгмийн даатгалын байгууллагын ажилтан, албан хаагчид Даатгуулагчийн итгэл найдвар, сэтгэл ханамжид нийцсэн нийгмийн даатгалын цогц үйлчилгээг үзүүлж, олон улсын түвшинд очиход илүү ойртохыг онцоллоо.

Төслөөс 9-12 дугаар саруудад шинээр боловсруулсан дээрх хүний нөөцийн арга хэрэгслүүдийн талаар болон бусад сургалтуудыг төв, орон нутгийн Нийгмийн даатгалын байгууллагын ажилтан, албан хаагчдад зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД