Цэцэрлэгт сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг түлхүү элсүүлнэ

2015 оны 08 сарын 17

Энэ хичээлийн жилд оноороо хоёр нас хүрсэн хүүхдийг цэцэрлэгт элсүүлэхээс гадна яамнаас барьж байгаа бодлогоор сургуульд орох нас нь дөхсөн хүүхдүүдийг цэцэрлэгт түлхүү элсүүлэх аж. Тиймээс ахлах, бэлтгэл бүлгийн ангийн ачаалал нэмэгдэнэ хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Харин бага болон холимог бүлгийн хүүхдүүдийг тодорхой стандарт, журмын дагуу элсүүлэх бодлого барих аж. Өнгөрсөн жил сургуулийн өмнөх насны нийт хүүхдүүдийн 79 хувийг цэцэрлэгт хамруулж байсан бол энэ жил 80 гаруй хувьд хүргэх аж. Иймд БСШУЯ-ны бага боловсролын хэлтсийн дарга Б.Ганболд 2015-2016 оны хичээлийн жилд цэцэрлэгүүд өмнөх жилүүдийнхээс илүү ачаалалтай ажиллана хэмээн мэдээлсэн байна.

Дашрамд дурдахад, одоогоор нийслэлийн хэмжээнд улсын 200, хувийн 400 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. 2-3 жилийн өмнө жилд 7-14 цэцэрлэг ашиглалтад ордог байсан бол сүүлийн үед 30-40 болж нэмэгджээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД