Үхрийн цул махны үнэ 11.2 хувиар буурчээ

2015 оны 08 сарын 15

Хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 15.2 хувь, үхрийн ястай махны үнэ 10.6 хувь, үхрийн цул махны үнэ 11.2 хувь, ямааны ястай махны үнэ 11.6 хувь, адууны махны үнэ 12.5 хувиар буурчээ. Өмнөх долоо хоногийнхтой харьцуулбал хонины ястай махны үнэ 12.1 хувь, үхрийн ястай махны үнэ 6.7 хувь, үхрийн цул махны үнэ 7.1 хувь, адууны махны үнэ 7.4 хувь, ямааны махны 8.6 хувиар буурсан аж. Үнийн дүнгээр тооцож үзвэл, энэ сарын II долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 5790 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7100 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 7.2 хувиар буюу 555 төгрөгөөр буурч, харин үхрийн цул 7.1 хувиар буюу 700 төгрөгөөр буурсан байна. Мөн түүчнлэн үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6500 төгрөг, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөг байна.

Харин хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 12.1 хувиар буюу 795 төгрөгөөр буурч, харин хонины цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 6.7 хувиар буюу 500 төгрөгөөр буурсан байна. Мөн хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5300 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөгөөр худалдаалж байна.


АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД