Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ буурчээ

2015 оны 08 сарын 15

Үндэсний статистикийн газрын мэдээлснээр энэ долоо хоногийн байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сарынхтай харьцуулахад 2.6 хувь, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 3.8 хувиар буурсан байна.

Тодруулбал, савласан дээдийн дээд зэргийн гурилын үнэ өмнөх сарынхаас 0.3 хувь, дээд гурилын үнэ 3.2 хувь, задгай нэгдүгээр зэргийн гурилын үнэ 2.9 хувь, савласан хёордугаар зэргийн гурилын үнэ 0.5 хувиар өссөн дүнтэй гарчээ. Харин өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад савласан дээдийн дээд гурилын үнэ 0.6 хувиөр өсч, задгай I зэргийн гурилын үнэ 1.0 хувиар буурсан байна. Үнийн дүнгээр тооцож үзвэл, нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1180-1500 төгрөг, I зэргийнх 990-1300 төгрөг, II зэргийнх 780-970 төгрөг байна. Харин “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1150 төгрөг, I зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байгаа аж. 

Мөн түүнчлэн цагаан будааны үнэ өмнөх сар болон өмнөх хоногийнхоос 2.3 хувиар өссөн бол, элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас өөрчлөлтгүй байна. Бас төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 23.8 хувь, луувангийн үнэ 13.0 хувь, байцааны үнэ 37.0 хувь, манжингийн үнэ 23.2 хувь, сонгины үнэ 5.5 хувиар өссөн байна. Өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад төмсний үнэ 0.9 хувь, манжингийн үнэ 2.5 хувь, сонгины үнэ 5.0 хувиар өсч, луувангийн  үнэ 13.1 хувиар буурсан байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД