Ирэх онд ажилгүйдлийн түвшинг 7.0 хувьд хүргэхээр төлөвлөжээ

2015 оны 08 сарын 14

Сангийн яамнаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийг ирэх онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг урьдчилан тооцоолж гаргасан. Тодруулбал, тус төслийг УИХ-ын энэ оны хаврын чуулганы хуралдаанаар хэлэлцэж өнгөрсөн зургаадугаар сарын 11-ний өдрийн 52 дугаар тогтоолоор баталсан. Үүнд дурдсанаар макро эдийн засгийн бодлого, Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, хүний хөгжил, нийгмийг хөгжүүлэх бодлого, Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого гэсэн нийт таван бүлэг, 22 зорилтын 158 бодлогын арга хэмжээ тусгагдсан юм. Макро эдийн засгийн бодлогын хүрээнд эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, инфляцийн түвшинг нэг оронтой тоонд байлгах бодлогыг ирэх онд хэрэгжүүлнэ.

Мөн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг бууруулж, долоон хувьд хүргэхээр төлөвлөөд байгаа аж. Мөн түүнчлэн төсвийн тогтвортой, тэнцвэртэй байдлыг хангах бодлогыг хөрөнгө оруулалт, өрийн удирдлагын бодлогоор дэмжиж, нэгдсэн төсвийн зарлагын дотоодын нийт бүтээгдэхүүний эзлэх дээд хувийг 28.6 хувьд, нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн эзлэх хувийг -4.0 хувиас багагүй байлгахаар төлөвлөсөн хэмээн холбогдох албанаас мэдэгджээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД