Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх комисст орж ажиллахаас татгалзав

2015 оны 08 сарын 14

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл Өршөөлийн хууль батлагдсантай холбогдуулан тус хуулийг хэрэгжүүлэх комисст орж ажиллахаас татгалзаж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн байна. Тэрээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчим, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг зөрчиж хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ба шүүхийн шатанд байгаа албан тушаалтнуудад хамаарал бүхий хэргүүдийг өршөөж, тэдгээр албан тушаалтнуудад ял завших, төрийн эрх мэдэл рүү эргэн санаархах боломж өгсөн хариуцлагагүй хууль батлагдсан гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Ингээд түүний мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.
МЭДЭГДЭЛ
Монгол улс 1990 оноос хойш 1991, 2000, 2006, 2009 онуудад өршөөл үзүүлэх тухай хууль гарган гэмт хэрэг үйлдсэн иргэдэд засарч хүмүүжих боломж олгосон. Эдгээр хуулиудын хувьд гэмт хэрэг үйлдэж анх удаа хорих ял шийтгүүлсэн ялтнуудад шүүхээс оногдуулсан ялын хугацааг харгалзахгүйгээр эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлж Эрүүгийн хуульд заасан хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн хүмүүсийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Эдгээр хуулийн үйлчлэлд хүүхдүүд, хүүхэдтэй эмэгтэйчүүд, хөдөлмөрийн чадвараа алдсан болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, тэтгэвэрийн насны хүмүүс, хүүхэд шууд асран хамгаалах үүрэгтэй хүмүүсийг голчлон хамруулж байсан. Монгол Улсын Их хурлаас Өршөөл үзүүлэх тухай хуулийг хаалттай хуралдаанаар хэлэлцэн баталсан явдал олон нийтийн анхаарлыг татаж, шүүмжлэл дагуулж байгаа нь зүй ёсных юм.

Эрүүгийн хуульд заасан гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчим, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчимыг зөрчиж хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ба шүүхийн шатанд байгаа албан тушаалтнуудад хамаарал бүхий хэргүүдийг өршөөж, тэдгээр албан тушаалтнуудад ял завших, төрийн эрх мэдэл рүү эргэн санаархах боломж өгсөн хариуцлагагүй хууль батлагдсан гэж үзэж байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасан Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаалт явуулах гэмт хэрэгт өршөөл үзүүлж байгаа нь хуулийн засаглал болон төрийн байгууллагад итгэх итгэлийг эвдсэн, өргөсөн тангарагаа зөрчсөн гэмтнүүдийг өөгшүүлсэн хариуцлагагүй үйлдэл юм.

Энэ үйлдэл нь Авилгалын эсрэг НҮБ-ын конвенцийн 30 дугаар зүйл (Яллах, шүүхийн шийдвэр гаргах, шийтгэл ногдуулах)-ийн 1 дэх хэсэгт "Оролцогч улс бүр энэхүү конвенцийн дагуу тогтоосон гэмт хэрэгт тухайн гэмт хэргийн ноцтой байдлыг харгалзан шийтгэл ногдуулна" гэсэнтэй нийцэхгүй.

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комисс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл хэлэлцэгдэж бүрэлдэхүүнд нь Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлийг оруулахаар дэмжигдсэн юм байна.

Миний бие Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажилд оролцоход бэлэн байсан бөгөөд анх удаа хэрэг үйлдсэн болон энэрэнгүй ёсны үүднээс өршөөгдөх ёстой хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настан, хөдөлмөрийн чадвараа алдсан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, аж ахуйн үйл ажиллагаа явуулж байхдаа төрийн байгууллага, тэдгээрийн албан тушаалтны хариуцлагагүй үйлдэл ба эс үйлдэл, хуулийн тодорхойгүй байдлаас болж гэмт хэрэгт сэрдэгдэн шалгагдаж байгаа бизнес эрхлэгчдийг өршөөх нь зүйтэй гэдэгтэй санал нэг байна.

Харин энэ ажлыг далимдуулж албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн хүмүүст өршөөл үзүүлэх ёсгүй гэж үзэж байгаа учир ажлын хэсэгт орж ажиллахаас татгалзаж байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
122.201.19.166 shudraga bx n zuv shuu
70.208.133.246 Sain , shudarga toriin hun baina. Ene tsag ued hovorhon shuu!Avilgachidiig odoo l sohruuleh tsag bolson.Es tegvees-Mongol oron , Mangar-uudiin oron bolno.
27.123.214.108 Zov sov
184.157.115.125 Eronhiilogch byren erhee edelj bolno, avulgachdiig bygdiig barivchlah heregtei
182.160.35.129 ER HUN! ENE ZALUUG INGENE GEJ BODOOGUI SHUU. SHUDRAGA SAIN ZALUU BN DAA. AMJILT HUSIE
103.26.195.111 zov, iim muuhai yumand orj buzartah herreggwi
112.72.13.229 ЭР ХҮН. ДЭМЖИЖ БАЙНА.
211.36.133.63 Zov yag zov