300.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх нийт өрхийн 11.6 хувийг эзэлж байна

2015 оны 08 сарын 14

Статистик мэдээллээс харахад манай улсад нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 975.7 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 51.6 мянган төгрөг буюу 5.6 хувиар нэмэгдсэн дүнтэй гарчээ. Үүнд, цалин хөлсний орлого 30.8 мянган төгрөг буюу 6.3 хувь, тэтгэвэр, тэтгэмж, нөхөн олговрын орлого 20.2 мянган төгрөг буюу 14.2 хувь, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 14.5 мянган төгрөг буюу 17.0 хувиар өссөн нь голлон нөлөөлснө гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж. Тухайлбал, нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлогын хэмжээ тайлант улиралд 909.3 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 14.8 мянган төгрөг буюу 1.6 хувиар буурчээ.

Харин нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 979.2 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 58.9 мянган төгрөг буюу 6.4 хувиар өссөн байна. Үүнийг задалж үзвэл, нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага нэмэгдэхэд хүнсний бүтээгдэхүүний зарлага 26.5 мянган төгрөг буюу 12.2 хувиар, хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 34.6 мянган төгрөг буюу 5.1 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Мөн нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн зарлагын хэмжээ 912.6 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 7.7 мянган төгрөг буюу 0.8 хувиар буурсан байна. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого, зарлагыг бүлэглэн авч үзвэл, 300.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх нийт өрхийн 11.6 хувийг, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 8.6 хувийг, 300.0-900.0 мянган төгрөгийн орлоготой өрх нийт өрхийн 46.0 хувийг, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 47.6 хувийг эзэлж байна. Харин 2100.0 мянган төгрөгөөс дээш орлоготой өрх нийт өрхийн 6.2 хувийг, мөн хэмжээний зарлагатай өрх 6.2 хувийг эзэлж байна

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
172.101.68.16 hudalchuud. odoo ch 200, 300 myangiin orlogotoi hun heden myangaaraa bii. dunguj 11% gene shuu. Dundaj irlogo 900,000 ch geh shig, hezee bhdaa mongolchuud iim undur tsalin avdag bolchhoov. 600 myanga iin tsalin avch bgaa negnee bayan proletari gej duuddag ard tumen shuu dee bid chin.
172.101.68.16 hudalchuud. odoo ch 200, 300 myangiin orlogotoi hun heden myangaaraa bii. dunguj 11% gene shuu. Dundaj irlogo 900,000 ch geh shig, hezee bhdaa mongolchuud iim undur tsalin avdag bolchhoov. 600 myanga iin tsalin avch bgaa negnee bayan proletari gej duuddag ard tumen shuu dee bid chin.