“Чингис хаан” нисэх буудлын засвар, шинэчлэлтийн ажилд 20.7 тэрбум төгрөг зарцуулжээ

2015 оны 08 сарын 14

Улаанбаатар хотод ирэх онд АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж, ойрын жилүүдэд болох томоохон арга хэмжээнүүдэд оролцох олон орны зочид, төлөөлөгчдийг нэгэн зэрэг хүлээн авах шаардлагатай учраас “Чингис хаан” олон улсын нисэх буудалд онгоц хөөрөх, буух зурвасыг өргөтгөх, транзит заал байгуулах, зорчигчдын танхимыг өргөтгөх ажлуудыг хийж байгаа. Үүгээр ч зогсохгүй Хөшигтийн хөндийд шинэ нисэх онгоцны буудал барьж эхэлсэн бөгөөд энэхүү дахин төлөвлөлтийн ажил АНУ-ын Денвер хоттой хамтран ажиллаж байгаа юм байна.

Энэ талаар Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл хэлэхдээ “Улаанбаатар, Денвер хоттой олон салбарт хамтран ажиллаж байна. Денвер хот 25 жилийн өмнө нисэх онгоцны буудлаа дахин төлөвлөсөн. Хөшигтийн хөндийд барьж байгаа шинэ нисэх онгоцны буудал 2 жилийн өмнө Денвер хотын онгоцны буудал барьсан тэр жишгээр эхэлсэн. Дэлхийн 10 том нисэх онгоцны буудлын тоонд ордог тус хотын нисэх онгоцны буудлыг дахин төлөвлөсөн туршлагаас бид суралцаж, энэ чиглэлээр Денвер хоттой хамтран ажиллаж байгаа юм. Хөшигтийн хөндийд шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орсны дараа “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Бид Нисэх, Яармагийг хот болгон хөгжүүлж, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг дахин төлөвлөх гэж байгаа юм. Ингэхдээ иргэдээс асууж, өөрсдөөр нь шийдүүлнэ” гэлээ.

Дашрамд дурдахад, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын засвар, шинэчлэлтийн ажилд нийт 20.7 тэрбум төгрөг зарцуулж байгаа бөгөөд энэ оны  9 дүгээр сарын 30-нд бүрэн дуусгаж, ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
182.160.33.215 hutsah ymaa yasan ih mungu we barag 20 emneleg barih munguur dunguj zaswariin ajil hj bga ch gh shig mungu ideh argaaa olchih ymaa