Төгрөгийн ам.доллартай харьцах ханш 3.9 хувиар суларчээ

2015 оны 08 сарын 13

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр төгрөгийн ам.доллартай харьцах Монголбанкны нэрлэсэн дундаж ханш өнгөрсөн сард 1978.28 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 134.21 төгрөг буюу 7.3 хувиар суларсан дүнтэй гарчээ. Тодруулбал, төгрөгийн ам.доллартай харьцах нэрлэсэн дундаж ханш өнгөрсөн зургаадугаар сард өмнөх сарынхаас 1.9 хувиар чангарч, өнгөрсөн сард 3.9 хувиар суларчээ. Төгрөгийн юаньтай харьцах нэрлэсэн дундаж ханш тайлант сард 318.64 төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 21.09 төг буюу 7.1 хувиар суларчээ.

Харин төгрөгийн юаньтай харьцах нэрлэсэн дундаж ханш өнгөрсөн зургаадугаар сард өмнөх сарынхаас 1.9 хувиар чангарч, долдугаар сард 3.9 хувиар суларсан байна. Төгрөгийн рубльтэй харьцах нэрлэсэн дундаж ханш 34.46 төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 18.58 төг буюу 35.0 хувиар чангарчээ. Түүнчлэн төгрөгийн рубльтэй харьцах нэрлэсэн дундаж ханш 1.2 хувиар нэмэгджээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД