“Залуучуудын хөгжлийн сарын аян” эхэллээ

2015 оны 08 сарын 12

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас “Залуучуудын хөгжлийн сарын аян”-ыг эхлүүллээ. Энэхүү сарын аян энэ сарын 12-ны өдрөөс 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд тус аянд төрийн байгууллагууд, олон улсын байгууллагууд болон залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бус байгууллагууд хамтран 21 үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тухайлбал, иргэний нийгэмдэх залуучуудын оролцоог сурталчилах, залуучуудын байгууллагууд хоорондын болон төрийн байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилго бүхий “Залуучуудын иргэний нийгмийн анхдугаар чуулган” болоод залуучуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, залуучууд судлалын онол практикийн мэдлэгийг сайжруулах “Эрдэм шинжилгээний бага хурал”-ыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Мөн түүнчлэн техник технологийн дэвшлээр дамжуулан 2030 онд нийгэмд эерэг өөрчлөлт, сайн сайхныг бий болгох талаар хэлэлцүүлэг өрнүүлэх зорилго бүхий “Сошиал гүүд саммит” олон улсын залуучуудын чуулган, экспо зэрэг томоохон үйл ажиллагааг зохион байгуулах бол залуучуудад эрүүл зөв амьдралыг хэвшүүлэх зорилготой спорт өдөрлөг, бүх нийтийн марафон, оюутны эрүүл мэндийн өдөрлөгийг тус тус зохион байгуулах юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД