Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах зорилгоор Япон 1.0 сая ам.долларын тусламж үзүүлнэ

2015 оны 08 сарын 12

Япон улс болон Азийн хөгжлийн банк хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байртай болох, нийгмийн үйлчилгээнд хамрагдахад анхаарч ажиллахаа мэдэгдлээ. Тодруулбал, Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажлын байраар хангагдах, төрийн үйлчилгээг саадгүй авах илүүтэй боломжийг олгох зорилгоор хэрэгжүүлэх гэж буй төслийн дэмжигч байгууллага болох Азийн Хөгжлийн Банкны техникийн туслалцааны санхүүжилтэд зориулан 1 сая ам.долларын буцалтгүй тусламжийг Япон улсын Засгийн газраас олгохоор болов. 

Үүний хүрээнд санамж бичиг байгуулсан бөгөөд энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байраар хангагдах, хараат бус аж төрөх, нийгэмших асуудалд анхаарах АХБ-ны төлөвлөгдөж буй томоохон төслийн урьтал болж байгаараа онцлог юм.

Мөн түүнчлэн төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрт оношлогооны тогтолцоог сайжруулах, үйлчилгээг бүхэлд нь дөхөмтэй болгож дэд бүтэц, тээврийн хүртээмжийг дээшлүүлэх, ур чадвар олгох, ингэснээр ажил эрхлэх боломжийг нь дээшлүүлэх, хөгжлийн бэрхшээлийн талаарх ард иргэдийн ойлголтыг дээшлүүлж нийгмийн хандлагыг эерэгжүүлэх зэрэг ажлууд хийгдэнэ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД