Жендэрийн үндэсний хорооны нийслэл дэх салбар хорооны бүрэлдэхүүнийг баталлаа

2015 оны 08 сарын 12

Нийслэлийн Засаг дарга “Жендэрийн үндэсний хорооны нийслэл дэх салбар хороо байгуулах тухай” А/654 дүгээр захирамж гаргаж, Жендэрийн үндэсний хорооны нийслэл дэх салбар хорооны бүрэлдэхүүн, ажиллах журмыг тус тус баталлаа. Тус салбар хороо нь нийслэлийн хэмжээнд жендэрийн эрх тэгш  байдлыг хангах талаар  явуулж  буй үйл ажиллагаатай танилцах, энэ  чиглэлийн  хууль  тогтоомж, тушаал, шийдвэрийн биелэлтэд  хяналт тавих, түүнтэй  холбогдсон асуудлаар нийслэлийн Удирдлагын  зөвлөлд  санал, дүгнэлт оруулах юм.
Мөн түүнчлэн жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Жендэрийн үндэсний хорооноос гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж, салбар хорооны үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусган хэрэгжүүлэхийг салбар хорооны дарга Ц.Энхцэнгэлд даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Дашрамд дурдахад, салбар хороо нь нийслэлийн хөгжлийн бодлого, хүний нөөцийн төлөвлөлт, хөтөлбөр, төсөл, төсвийг  жендэрийн мэдрэмжтэй болгоход зөвлөх чиг үүрэг бүхий Жендэрийн үндэсний хороонд ажлаа тайлагнадаг орон тооны бус нэгж байна. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД