Денвер хотод амьдарч байгаа Монголчуудыг ажиллаж, амьдрахад дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэв

2015 оны 08 сарын 12

АНУ-ын Денвер хотын Захирагч Майкл Ханкок тэргүүтэй төлөөлөгчдийг Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр хотын хамтын ажиллагаа, цаашдын хөгжлийн талаар санал солилцов.

Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хэлэхдээ “Юуны өмнө та бүхэн Улаанбаатар хотод айлчилж байгаад таатай байна. Денвер хотод айлчилж байхад маш сайхан санагдаж байсан. Танай хотоос суралцах зүйл их бий. Хоёр хот бүхий л салбарт хамтран ажилладаг бөгөөд энэхүү харилцаагаа цаашид улам өргөжүүлж ажиллана гэдэгт итгэж байна. Мөн Денвер хотод амьдарч байгаа Монголчуудын амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх тал дээр анхаарал хандуулахыг хүсч байна” гэв.
Харин Денвер хотын Захирагч Майкл Ханкок “ Манай хоёр хот эгч дүү хот болоод 14 жил болж байгаа юм. Хоёр хотын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад баяртай байна. Цаашид хотууд эдийн засаг, соёл, боловсролын салбарт түлхүү хамтран ажиллах болно. Мөн Денвер хотод амьдарч байгаа Монголчуудыг тав тухтай ажиллаж, амьдрахад дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэдгээ хэлмээр байна” гэжээ.

Дашрамд сануулахад, АНУ-ын Денвер хотноо 2001 оны 11 дүгээр сард Улаанбаатар, Денвер хотуудын дарга нар "Эгч дүү хотын гэрээ”-нд гарын үсэг зурснаар найрсаг хамтын ажиллагаа эхэлсэн байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД