Их, дээд сургуулиудын төлбөр 10-40 хүртэлх хувиар нэмэгджээ

2015 оны 08 сарын 12

Жилээс жилд өсөн нэмэгддэг их, дээд сургуулиудын төлбөр 2015-2016 оны хичээлийн жилд 10-40 хүртэлх хувиар нэмэгдсэн байна. Тухайлбал, Монгол улсын их сургууль сургалтын төлбөрөө 12 хувиар, харин шинээр элсэгчдийн төлбөрөө 30-40 хувиар нэмсэн байна. Өөрөөр хэлбэл, тус сургуулийн жилийн төлбөр 2.5 саяас 3.0 сая хүртэлх төгрөг болсон бол Анагаахын шинжлэх ухааны дээд сургууль 2.2-2.8 сая төгрөг болгожээ.

Харин Монгол улсын боловсролын их сургууль сургалтын төлбөрөө 1.9 сая төгрөгөөс хэтрүүлэхгүй буюу 10-15 орчим хувиар нэмсэн бол Хөдөө аж ахуйн их сургууль өнгөрсөн сард болсон Удирдах зөвлөлийн хурлаараа сургалтын төлбөрөө 15-25 хувиар нэмэх шийдвэр гаргажээ. Үүнийг Монголын оюутны холбоо эсэргүүцэж албан шаардлага хүргүүлээд байгаа аж.

Харин энэ талаар сургуулийн удирдлагууд энэ жил улсын төсвөөс их, дээд сургуулиудад санхүүжилт олгоогүй бөгөөд үйл ажиллагаагаа сургалтын төлбөрөөр санхүүжүүлэхээс өөр аргагүй хүрсэн хэмээн мэдэгдсэн байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД