Төлсөн татварынхаа 20 хувийг буцаан авна

2015 оны 08 сарын 11

Нэмэгдсэн өртөгийн албан татвар ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих ба иргэд төлсөн татварынхаа 20 хувь буюу нийт худалдан авалтын үнийн дүнгийн хоёр хувийг буцаан авах, сугалаанд оролцох боломжтой болж байгаа юм. Тодруулбал, иргэд худалдаа, үйлчилгээнд хамрагдахад гаргасан зардлынхаа хоёр хувийг буцаан авдаг болох юм. Ингэхдээ виза картгүй, бэлэн мөнгөтэй яваа үедээ худалдан авалт хийвэл тухайн газраасаа талоноо хадгалах учиртай. Худалдан авалтын баримтаа оны эцэс хүртэл цуглуулж, харъяаллынхаа татварын газарт өгнө.
Ингэснээр татварын албаныханд далд эдийн засгийг ил болгох, татварын худал мэдүүлгийг зогсоох боломж нээгдэх бол ААН-үүдийн хувьд татварын мэдээллээ ил тод, үнэн зөвөөр өгснөөр буцаад төрөөс авах татварын урамшуулал хүртэх үүд хаалга нээгдэх юм.
Дашрамд дурдахад, улсын төсвөөс нэг тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт хийж, тусгайлан НӨАТ-ын урамшууллын системийг суурилуулах, хэрэгжүүлэх төслийг эхлүүлээд байгаа ба нэмэлтээр өөр төрлийн карт гаргаж, илүү зардал гаргахгүйгээр арилжааны 17 банкны төлбөрийн карт, дэлгүүр, үйлчилгээний газруудын тооцооны хуудсыг ашиглан тус урамшууллын системийг нэвтрүүлж байгаа юм.
АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
83.250.72.38 Хувийн сектор,хувь хуний турээсийн лангуунаас худалдан авалт хиивэл ямар баримт авж болох вэ? Тэд чинь кассгуй шуу дээ??
103.26.194.106 2% g
103.26.194.106 2huviig
103.26.194.106 Hedii hemjeenii hudaldan avalt bsn ch 20huvig ni erguulen olgono gesn ug uu
27.123.214.114 Talonoo tod bgaa deer n kanondaj avah, zurgiin darj hadgalah, esvel balaar todruulj hadgalah bolomjtoi shu de
202.126.91.88 HEREGJUUL ZUGEERL YU, BAINA
202.55.191.34 Toloniig 1 jil hadgalahad deer ni bichsen zuils or murgui alga bochihno biz dee