Химийн бодисын зүй зохистой хэрэглээний талаарх хэлэлцүүлэг болно

2015 оны 08 сарын 11

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, "Грийн Химистри" ХХК, Монголын Химичдийн Хөгжлийн Ассоциаци ТББ-тай хамтран “Химийн бодисын зүй зохистой хэрэглээ, хүрээлэн буй орчины аюулгүй байдал” сэдвээр сургалт, хэлэлцүүлэг, үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээ ирэх сарын 09-10-ны өдрүүдэд МҮХАҮТ-ын Их Танхимд болох бөгөөд энэ үеэр химийн бодисын зүй зохистой хэрэглээ, хүрээлэн буй орчин, аюулгүй байдлын асуудлаар Төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшил, салбарын олон улсын байгууллагууд оролцсон хэлэлцүүлэг болох аж.

Мөн түүнчлэн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хувцас, хэрэглэлийн болон химийн бодис урвалж , багаж хэрэгслэлийн үзэсгэлэн, загварын танилцуулга, химийн бодисын хадгалалт, ашиглалтын аюулгүй байдал, устгалын асуудлаар гэрчилгээ олгох төлбөртэй сургалт болох юм байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД