50 мянган ширхэг даатгагдсан бондыг зах зээлд нэвтрүүлнэ

2015 оны 08 сарын 11

Монголын хөрөнгийн бирж Санхүүгийн зохицуулах хороотой хамтран санхүүгийн шинэ хэрэгсэл болох 100 хувь даатгагдсан компанийн бондыг үнэт цаасны зах зээлд нэвтрүүлж байгаагээ мэдэгдсэн. Тэгвэл энэхүү "Эрчим инженеринг" ХХК-ийн гаргаж буй "Эрчим бонд" өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны нээлтийг маргааш буюу энэ сарын 12-ны өрийн 10 цагт нээхээр болжээ. Тус үнэт цаасны андеррайтераар "Голомт банк", "Голомт секюритиз" ажиллаж, "Соёмбо даатгал" уг үнэт цаасыг 100 хувь даатгасан байна.
Мөн эхний ээлжинд 50 мянган ширхэг бондыг зах зээлд нэвтрүүлэх бөгөөд бонд тус бүрийн нэрлэсэн үнэ нь арван мянган төгрөгөөр арилжаалагдах аж. Харин тус бондын эргэн төлөгдөх хугацаа зургаан сар бөгөөд 18.50 хувийн хүүтэй юм байна.
Дашрамд сануулахад, "Эрчим инженеринг" ХХК нь өнгөрсөн зургаадугаар сарын 15-ны өдрийн Зээлийн мэдээллийн сангийн лавлагааны мэдээллээр нийт есөн удаа зээл авч байсан ба хугацаа хэтэрсэн зээлийн түүхгүй, одоогоор зээлийн шугамын 565 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа юм байна.
АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД