Түрээсийн байрны үнэ ханш ийм байна

2015 оны 08 сарын 11

Монголчуудад хамгийн эрэлттэй байгаа орон сууцны зах зээлд түрээсийн байр багагүй хувийг эзэлж байна. Хэдийгээр төр засгаас иргэдээ орон сууцаар хангах бодлого баримталж, найман хувийн ипотекийн зээлийг эхлүүлсэн. Сүүлд байрны урьдчилгааг 10 хувь болгон бууруулах шийдвэр гаргасан. Гэсэн хэдий ч түрээсийн байр хайж буй иргэдийн тоо цөөрсөнгүй. Дээрээс нь хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотойгоор орон нутгаас ирж суралцаж буй оюутан залуучууд түрээсийн байр, халаасны өрөө хөлсөлж суух нь элбэг. Тиймдээ ч үүнийгээ дагаад орон сууц, нийтийн байр, байшингийн түрээс жилээс жилд өсч байгааг зараас харж болно. Дөчин мянгатын ойр хавьд хоёр өрөө байрыг 550-650 мянган төгрөгөөр түрээсэлж байгаа бол хотын төвд хамгийн доод талдаа 900.000-1.2 сая хүртэлх төгрөгийн ханштай байгаа юм байна. Мөн Улаанбаатар хотод байрны түрээсийн төлбөр хамгийн өндөртэй дүүргээр Сүхбаатар болон Хан-Уул дүүрэг тодроод байгаа аж. Харин хамгийн бага нь Сонгинохайрхан, Баянгол дүүрэг байгаа юм.

Үүгээр тооцож үзвэл, Сонгинохайрхан дүүрэгт нэг өрөө байрны түрээсийн дундаж үнэ 400 мянган төгрөг, хоёр өрөө байр-550 мянган төгрөг, гурван өрөө байр 700 мянган төгрөг, Баянзүрх дүүрэгт нэг өрөө-500 мянга, хоёр өрөө-700 мянга, Баянгол дүүрэгт нэг өрөө-500 мянга, хоёр өрөө-650 мянга, Хан-Уул дүүрэгт нэг өрөө-550 мянга, хоёр өрөө-700 мянга, Чингэлтэй дүүрэгт нэг өрөө-400 мянга, хоёр өрөө-600 мянга, Сүхбаатар дүүрэгт нэг өрөө-500 мянга, хоёр өрөө-650 мянган төгрөгийн ханштай байгаа юм байна.

Харин байрны хажуу өрөөгийн хувьд 200-250 мянган төгрөгөөр түрээслүүлж байгаа аж. Төлбөрийг ихэнхдээ сар сард нь авч байгаа бөгөөд бүтэн жилээр хийвэл төлбөрөөс тодорхой хэмжээний хувь хасагддаг аж.

Түүнчлэн зоорийн өрөөг засч янзлаад 300 мянган төгрөгөөр түрээслүүлж байгаа юм байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
49.0.161.147 Эх сурвалж, хэн бичсэн нь тодорхой байвал зүгээр юм даа. Танайх чинь уг нь том газар биз дээ?