“UB Food Festival 2015” гурав дахь жилдээ зохион байгуулагдана

2015 оны 08 сарын 11

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд "Вива сити" хороололд “UB Food Festival 2015” үйл ажиллагааг гурав дахь жилдээ энэ сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Тус фестивальд Улаанбаатар хотын 50 орчим ресторан, кафе, хүнсний үйлдвэрлэгч, нийлүүлэгч компаниуд оролцох юм. Мөн фестивалийн үеэр шилдэг тогооч нарын халз тулаан, гэр бүлийн бургер идэх уралдаан гэхчилэн олон шоу хөтөлбөр болох бөгөөд “Sweet Kitchen” facebook группын эзэгтэй нар бүтээлч дизайнлаг, өвөрмөгц бялуу хийх юм байна.

Уг үйл ажиллагааг “М Си Эс Проперти” ХХК, “M Си Эс Эстэйтс” ХХК, “Монголиан Гүрмэ энд Катеринг” ХХК, “Green Gold”, нийслэлийн Соёл урлагийн газар, Аялал Жуулчлалын газар, Монголын Тогооч нарын Холбоо зэрэг байгууллага хамтран зохион байгуулах гэж байна гэж Нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД