20 угсраа автобус бямба гаригаас иргэдэд үйлчилнэ

2015 оны 08 сарын 11

Нийтийн тээврийн үйлчилгээний сүлжээний шинэчилсэн төлөвлөлтийг энэ сарын 15-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр болжээ. Тус шинэчилсэн төлөвлөлтөөр их багтаамжийн автобусны үндсэн 69 чиглэлд 953 тээврийн хэрэгсэл ажиллах бөгөөд үүнээс 20 угсраа автобус, 40 троллейбус, 853 их багтаамж, 40 дунд багтаамжийн автобус иргэдэд үйлчлэх юм. Таван цэгт шинэ чиглэл нээж, 20 угсраа, 30 дунд багтаамжийн шинэ автобусаар парк шинэчлэлт хийх гэж байна. Мөн хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан энэ сарын 22, 23, 29, 30-ны амралтын өдрүүдэд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилж замын хөдөлгөөнд оролцуулах юм байна.

Мөн Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс энэ сарын 15-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхлэх нийтийн тээврийн шинэ сүлжээг дараахь байдлаар төлөвлөж байна. Үүнд:

  • Тойргоор явах чиглэлүүд буюу хотын баруун тойрог “III-VI хороолол-Нарны гүүр-ТЭЦ3-Саппоро”, их тойрог “Баруун дөрвөн зам - Их тойруу - Зүүн дөрвөн зам - Нарны зам”, зүүн тойрог “Монелийн 38- Офицеруудын ордон-Сансар”, хойд буюу “Баянхошуу-III-VI хороолол-Өнөр хороолол /араар/-ГТЛ”, Хасбаатарын гудамж буюу VI бичил хороолол, хоёр Хутагтын гудамж, Сөүлийн гудамжийг хотын төв хэсэгтэй холбосон “Гэмтлийн эмнэлэг-Хасбаатарын гудамж-Ард кино театр-Сөүлийн гудамж” зэрэг таван тойрог чиглэлд 80 их багтаамжийн автобус,
  • Тууш буюу хотын баруун зүүн хэсгийг шууд холбосон /дамжин суултгүй явах/ хэвтээ тэнхлэг /авто зам/ дагуу үйлчлэх долоон чиглэлд 170 их багтаамжийн автобус,троллейбус, үүнээс 20 багтаамж ихтэй угсраа автобус
  • Тууш буюу хотын хойд урд хэсгийг шууд холбосон /дамжин суултгүй явах/ босоо тэнхлэг дагуу үйлчлэх дөрвөн чиглэлд 72 их багтаамжийн автобус
  • Богино эргэлтийн буюу хотын алслагдсан баруун хэсгийн иргэдийг таван шар, Саппоро хүртэл, зүүн хэсгийн иргэдийг Офицеруудын ордон, Дүнжингарав худалдааны төв хүртэл богино эргэлтээр үйлчлэх зургаан чиглэлд 52 их багтаамжийн автобус
  • Хот орчмын буюу Шаргаморьт, Городок, Тэрэлж, Налайх, Өлзийт, Туул тосгон, Санзай, Найрамдал зуслан, Био комбинат, Эмээлт, Хонхор, Мал бордох,Баруун түрүү зэрэг 13 чиглэлд 68 их багтаамжийн автобус үүнээс 30 дунд багтаамжийн автобус
  • Бусад буюу хуучин маршрутаараа үйлчлэх 30 чиглэлд 500 их багтаамжийн автобус тус тус үйлчилгээнд ажиллах аж.
АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД