10.0 сая ам.долларын своп хэлцэл байгуулав

2015 оны 08 сарын 11

Монголбанкны гадаад валютын ээлжит дуудлага худалдаа болж өнгөрлөө. Тодруулбал, энэ сарын 11-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар арилжааны банкууд 1983.80-1989.52 төгрөгийн ханшаар 30.55 сая ам.доллар, 319.55-320.51 төгрөгийн ханшаар 130.0 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн байна. Харин үүний хариуд Монголбанк 1988.00 төгрөгийн хаалтын ханшаар 14.9 сая ам.доллар, 320.11 төгрөгийн ханшаар 85.0 сая юанийг гадаад валютын дотоодын захад нийлүүлсэн гэдгээ мэдэгджээ.

Мөн тус өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр арилжааны банкуудтай 59.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 10.0 сая ам.доллар зарах ам.долларын своп хэлцэл байгуулсан байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД