Автомат тоглоомын газруудын үйл ажиллагааг зогсоожээ

2015 оны 08 сарын 11

Есөн аж ахуйн нэгж, иргэний автомат тоглоомын газрын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, мөнгөн торгууль ногдуулжээ. Тухайлбал, Улаанбаатар хотын Цагдаагийн газраас нийслэлийн Соёл урлагийн газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтран “Соёл урлагийн төлбөрт үйлчилгээний журам”-ын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд  автомат тоглоомын үйлчилгээ  эрхэлж буй 13 аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үйл ажиллагаанд шалгалт хийлээ. Шалгалтаар зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан есөн аж ахуйн нэгж байгууллага, иргэний автомат тоглоомын газрын үйл ажиллагааг түр зогсоож, хоёр аж ахуйн нэгж  байгууллага, таван иргэнд нийт 4 сая 798 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авлаа.
Мөн Улаанбаатар хотын Цагдаагийн газрын мэдээлснээр энэ оны эхний хагас жилийн байдлаар интернэт кафе 43, цахим тоглоом 255 нийт 298 газрыг шалгаж, журмын шаардлага хангаагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан 52 иргэн,  нэг аж ахуйн нэгжийг нэг сая 70 мянган төгрөгөөр торгож, Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран 44 газрын үйл ажиллагааг зогсоож, “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам”-ын шаардлага хангаагүй 19 газарт зөрчил дутагдлыг арилгуулах талаар албан мэдэгдэл хүлээлгэн өгчээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
37.220.133.161 Ingej alillaj baij deg juramand oruulna . Amjilt husie.