За яахав дээ тэгээд л Монголчууд аа

2015 оны 05 сарын 06      7      1768

За яахав дээ тэгээд л хүн юм чинь алдаа л биз дээ … За яахав дээ тэгээд л бөх хүн юм чинь уур нь хүрээд л цохиод аваа байлгүй дээ … За яахав дээ тэгээд л хийсэн юмтай хүн чинь нэг муу сэтгүүлчийг гусаа л биз дээ, бусад нь тэр байтугай л зан гаргадаг … За яахав дээ тэгээд л хэдэн төгрөг идээ л биз дээ, өнөөдөр Монголд цэвэрхэн амьдарч байгаа хүн байна уу ? Тийм боломж угаасаа байгаа юм уу ? За яахав дээ тэгээд л …. ЗА ЯАХАВ ДАА ТЭГЭЭД Л...

Хамгийн том шийтгэл бол гэмшил

2015 оны 04 сарын 30      0      2246

Би бага байхдаа ганц ширхэг аяга хагалчихаад маш их гэмшиж өдөржин аав ээж хоёрын ирэх цаг битгий болоосой гэж цаг руу хардаг байлаа. Одоо бодоход ганц муу аяга ... Бид эцэг эхээсээ эмээдэг байлаа. Гэтэл эцэг эх маань биднийг зодож, хашгичиж, чичилж байсан удаа тун цөөхөн билээ. Тэд ердөө л би болоод миний эгч дүүд сайн муу, болно болохгүй гэдэг зүйлийг маш сайн ойлгуулж, ялгаж сургасан юм. Энэ нь гэхдээ хэзээ ч зодуур байгаагүй юм. Шилжилтийн тэр он жилүүдэд нэг ширхэг аяга гэдэг шөнө...

Харвардаас би юу мэдэв?

2015 оны 04 сарын 06      1      4172

Харвардад ирээд энэ мундаг залуустай уулзчихаад та бүхэнтэй харж, мэдсэнээ хуваалцахгүй бол амиа хичээсэн явцуу хэрэг болох биз ээ. Учир нь дэлхийн өнцөг булан бүрт, манай Монгол улсад ч энэ сургуульд орохыг мөрөөдөн тэмүүлдэг олон олон залуус байдаг билээ. Шөнө хагаслан буудалд хоноод өглөө Харвард руу хөдлөхийн өмнө бага зэрэг сэтгэл хөдлөн догдолж байлаа. Биднийг очиход Кенниди их сургуулийн улс төрийн ангид суралцдаг Оюун-Эрдэнэ гэдэг залуу тосож аван мэнд мэдэж, танилцахын завдалгүй...

Тэмцэл

2015 оны 02 сарын 17      14      5247

Тэмцэл гэвэл таны толгойд шууд л “Босоо хөх Монгол” гэдэг нэр орж ирэх байх. Яагаад гэвэл сүүлийн хэдэн өдрүүдийн гол сэдэв нь ерөөсөө энэ!, “Босоо хөх Монголчуудын зохион байгуулж буй уул усаа аврах тэмцэл” юм. Миний хувьд олон хоногийн турш зөвхөн хөндлөнгөөс маш сайн ажиглагч байлаа. Би анхнаасаа тэмцлийн нарийн учир шалтгааныг нь бүрэн гүйцэд ойлгоогүй, хангалттай үнэн бодит мэдээлэл байхгүй, тийм учраас зөвхөн “Тэмцье, огшицгооё” гэсэн уриаг даган эх...

Эвэртэй туулай үзсэн хөгжлийн бэрхшээл

2015 оны 02 сарын 12      6      3048

Таны толгой дээр гэнэт хоёр ширхэг эвэр ургачихвал яах вэ? Та гудамжаар явах уу? Хүн бүр таныг сонжин харж, зарим нь бүр шоолж эсвэл утга учиргүй өрөвдөх хүн ч гарч ирнэ. Уул нь тэр эвэр танд тийм ч их саад болохгүй, эхлээд жаахан эвгүй байсан бол сүүлдээ бүр тоохоо ч больчихсон. Таны ухаан сийрэг бие эрүүл, та бусдаас огт ялгагдахгүй юуг ч адилхан хийж чадна. Тэгсэн хүмүүс үнэн ядаргаатай бараг хүрч ирээд эвэрнээс барьж үзэх нь холгүй болно. Ийм явдал олон давтагдсаар та сүүлдээ бүр...

Солонгос дахь Монголчууд сайн байна уу? /2-р хэсэг/

2015 оны 02 сарын 04      4      3733

11 жилийн өмнө 11, 16-хан настай хоёр охиноо орхиод Солонгос улс руу гэрээний ажил хийхээр явсан 40 гаруй насны нэг залуутай уулзаж хэсэг ярилцлаа. Газар товлоод уулзъя гэтэл “Өө болохгүй ахын дүү, гадуур баривчилгаа айхтар байгаа, чи хүрээд” гэсний дагуу метроны хэдэн шугам дамжин түүн дээр очсон юм. Бидний “Цусан зүгийнхэн” гэж нэрлэдэг Хятадын хойд нутгаас ирсэн хараар ажилладаг нэг хятад залуу Сөүл хотод хамт амьдардаг бүсгүйнхээ амь насыг харгисаар...

Солонгос дахь Монголчууд Сайн байна уу?

2015 оны 02 сарын 02      5      3137

Би 11 жилийн өмнө Солонгос улсад сурахаар очиж, сурахын хажуугаар ажил хайн, арабайт хийж айл нүүлгэн, самүшил дээр биеэ үнэлэн, барилгын цэвэрлэгээ, шигданы ажил гээд Монголчуудын хийдэг бүх л ажлыг хийж явсан жирийн нэг залуу байна. 2015 оны эхэнд би дахин нэг удаа Солонгос улсыг зорьж тэндхийн Монголчуудтай уулзан, олон зүйлийн талаар ярилцсан юм. Надад бүтэн 10 жилийн жиших өнцөг болоод туршлага байгаа учраас би тэнд амьдрал ямар байгаа талаар өөрийн ойлгож мэдэрснээ та бүхэнтэй...

Тусгаар тогтнолын өдөр

2014 оны 12 сарын 29      4      3860

  Би Макао орох хил дээр очерлоод зогсож байлаа. Бүх хүмүүс энгийн шалгах хэсгээр нэвтэрсэн боловч Непал, Филиппин, Монгол, Бангладеш гэсэн хэдхэн орны хүмүүс шоронгийн коридор шиг харанхуй гудамжаар явж 3-4 цагийн турш бүх долоон булчирхайгаа тэдэнд тоочин хамаг юмаа шалгуулж байж нэвтэрсэн юм ... Тэр үед миний улаан пасспорт надад их л гомдолтой санагдаж билээ.  Би ӨМӨЗО-ны Ордос аймагт аялж байв. Нутгийн малчин гэх айлаар шөнө зочилоход ар Монголоос ирсэн найзууд хэмээн...

Сериалаар тарьсан буудайг мэсээр хураах аян /Солонгос солиорол/

2014 оны 12 сарын 21      4      3385

  Улиг болсон яриаг орхицгооё. Угаасаа Монголчууд бид Солонгос Драмын солиоролд автаж медиагаар дамжиж орж ирсэн Хангүг соёлын нөлөөнд нэгэнт живсэн улс юм. Бид гэхдээ буруу хүмүүс руугаа чичлээд байх шиг. Солонгос кино үзэж байгаа үзэл бодол нь төлөвшөөгүй хэдэн хүүхдүүд руу дайрч давшлах биш харин тэдний толгой руу өдөр шөнө, өглөө оройгүй хүчээр шахам гадны хог шаар болсон зүйлсийг шүүлтүүргүй чихиж үүнийхээ төлөө үхэн хатан өрсөлдөж байгаа хэдэн зуун телевиз, гайгүй сериал оруулж...

Хурууны хувьсгал

2014 оны 12 сарын 18      2      3404

Тэд бүхнийг анхаарна, бүхнийг өрөвдөнө, бүх юманд оролцоно. Тийм ээ тэд бол агуу хүмүүс ! Цаг нь тулвал тэд хэнийг ч өрөвдөж чаддаг ! Өчигдөр ар нуруунд нь хутга шаасан дээрэмчинг хүртэл “Адилхан айлын хүүхэд битгий бөөрөлх” хэмээн өмөөрөнхөн суудаг. Алга нижигнүүлэн хүндлэл хүлээх нэгнийг харин “Аа худлаа даа худлаа” гэж тунг нь тааруулдаг. Тэд хэзээ ч нэг шатан дээрээ зогсож чаддаггүй. Уруудах нэгнийг дагаж уруудан, өгсөх нэгнийг дагаж өгссөөр...

Ч.Ганжавхлан

Ганжавхлан. Ч 1988 онд Улаанбаатар хотод төрсөн. 2004 он Солонгос улсын Dankook-н их сургуулийн хэлний бэлтгэлд, 2007 он Бээжин хотын төв санхүү эдийн засгийн дээд сургуульд, 2009 он Сингапур...    » Дэлгэрэнгүй