Өвөрмонголчууд ба “Хужаа”

2015 оны 11 сарын 18

Бид нар шаал утгагүй. Хужаа гээд л нэгнийгээ хараахаараа их муу үг хэлээд байна гэж боддог гэтэл тэр нь Хуачяау буюу “Цагаач Хятад” гэж байгаа үг юм. Хүнийг цагаач Хятад гэж хараадаг нь ч яаж байгаа юм зүгээр "Муу Хятад" л гэнэ биз.

Өвөрмонголчууд гэж хэн бэ ? Тэд их муу хүн үү ? Хятадын эрлийз үү ? За тэр Хятадын эрлийзүүд одоо бол Өвөрмонголд хамгийн их байгаа нь үнэн байх. Гэтэл өвөрмонголчууд олон жилийн турш аргагүйн эрхэнд “Манж”-н л нэг адил Хан үндэстний чимээгүй түрлэгэнд уусаж яваа Монгол хүмүүс юм. Тэдэнд сонголт байсан уу ? Өөр нэг үгээр хэлвэл гэнэт нэг өдөр хилийн наана цаана гарах сонголтыг малчин ард Довдон гуай өөрөө хийсэн үү ? Үгүй ээ тийм юм болоогүй. Том гүрнүүдийн тохиролцоо, тэр үеийн түүхийн шоглоом нь л тэгэж таарсан хэрэг. Түүнээс Довдон гуайд ямар ч буруу байхгүй. Тэр малаа л хариулаад явж байсан, Довдон гуайг Хятадын … энээ тэрээ гэж хараавал түүхээ мэдэхгүй сармагчин болно. Тэд эх орноо алдсан хүмүүс учраас тусгаар тогтнолын үнэ цэнийг биднээс илүү мэдэрч, илүү эх оронч байж ч болох юм.

Өвөрмонголчууд яагаад муу нэртэй болсон бэ ? гэвэл шулуухан хэлэхэд “Наймаа”-наас болсон. Наймаанд найзгүй гэдэг үг ч байдаг. Монголчууд Хятадаас оймс бараагаар эхлэн, үйлдвэр тоног төхөөрөмж худалдаж авахад хэлмэрч өвөрмонголчууд яалт ч үгүй хэрэгтэй байсан. Тооны машин тогшоод ойлголцохгүй наймаа гэж бас байна. Ингээд яахав дээ, хүн л болсон юм хойно элэг нэгтэн мөн биш байсан хамаагүй луйвардана, мөнгөн дээр нь ажиллана, асуудал үүснэ. Харин нэг онцгүй зүйл бол өвөрмонголчууд Бээжин, Хөх хотод Монголчуудын бизнес дээр хөлжөөд ирэх цагтаа илүү хуншгүй болж эхлэсэн тал бий. Олноороо бөөрөлхөн дээрэмдэх, ачаа барааг нь дурын үнэ хэлж монополдох гэх мэтийн асуудал гарч ирсэн. Тэртээ тэргүй НӨТ-н буцаалтыг тэд авдаг, хэдэн арван саяар нь олдог мөртлөө ганц нэг юань нэмээд л новшроод байх болсон. Монголчуудаас нэг мөнгө авна, нөгөө компаниасаа бас мөнгө авна, бараа таталт болгон дээр ургац хураана. Учир мэдэх наймаачид өвөрмонгол гэхээсээ илүү “Цэвэр хятад”-д итгэх болсон. Тэгэхээр базаж хэлэхэд өвөрмонголчууддаа биш хаа газрын наймаачид тийм байдаг гэсэн үг. Харин Монголчууд бээжин эрээний хулхи наймаачдаар өвөрмонголчуудыгаа дүгнэх болсон. Хэрвээ тэд Ордос аймаг, Бугат гээд энгийн ардтай уулзвал шавар тагзанд амьдарсан ч Монгол хэлээ мартаагүй, Хятадаар ярьж чадахгүй олон буурай Монголчууд бий. Тэдэнтэй удаа дараа уулзахад Хятад гэдэг нэг ч зүйл олж хараагүй, баруун аймгийн аялгатай Монгол хүмүүс л байсан. Бид Хятад улсад 2 тэрбум төгрөгний өртэй болсон гэж шуугиж байна. Үүнээс гадна манай соёлын өв болох маш олон зүйлсийг тэд үнэ цохиж худалдаж авч байгаа, маш өндөр цалингаар эрдэмтэн мэргэд “Монголыг урлаж чадах” хүмүүсийг өөрсддөө ажиллуулж байгаа. Удахгүй Монголоос илүү Монголжсон, бодлогоор боссон Монгол улс Өвөрмонголд сүндэрлэх вий. Монгол шошготой дэлхийн том арга хэмжээнүүд Улаанбаатарт биш Хөххотод болох вий …

Манай улс төрчид 10 жилийн хүүхдээс дор. Нэгэнтэйгээ муудалцаад чамайг аавдаа хэлнэ гэдэг хүүхэд шиг хэн нэгнийг дийлэхгүй болбол “Чи муу тэгвэл Хятадын тагнуул биз дээ ?” гэж тунирхдаг. Тэдний ярихаар бол бараг бүх улс төрчид, олны танил хүмүүс Хятадын тагнуул болж дуусах нь. Тэгсэн мөртлөө явж явж бүгд л Хятадуудтай хамтардаг. Хувийн үйлдвэрээ барихын тулд цуг ширээ тойрч суугаад архи уудаг, наймаа ярьдаг.

Жинхэнэ аюул бол харь хүнээс долоон дор эх орноо гэх сэтгэлгүй Монгол хүмүүс л юм даа

Ч.Ганжавхлан

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
27.123.214.86 unen l bichij . Jungo humuun muu Mongol nh Sain gej baihgui. Bid l oorsdoo muu muuhai yavaad bna
202.9.40.107 Za Ganjavhlan neg l zuildee unench baidaa,,,,,,FB ene ter d bichiheeree hujaa shig muu hun bdggui bizdee,,,,Herev unshdag yum bol odoogoos 100 jiliin umnu Mongoloor ayalsan humuusiin temdelel nom n angli,ba Mongol deer bna,,Hezeenii l Uvurmongolchuud yvgan zalitai urgelj iluu hardag huuramch humuus gej dugnesen bnalee ,,,zugeer l yanzaaraa bai!!!

Ч.Ганжавхлан

Ганжавхлан. Ч 1988 онд Улаанбаатар хотод төрсөн. 2004 он Солонгос улсын Dankook-н их сургуулийн хэлний бэлтгэлд, 2007 он Бээжин хотын төв санхүү эдийн засгийн дээд сургуульд, 2009 он Сингапур улсад хэлний бэлтгэлд, 2011 он АНУ-н Virginia мужийн Arlington хотын Lado International College сургуульд, 2012 он Санхүү Эдийн засгийн дээд сургуулийн MBA мастерт тус тус суралцсан. Олон нийтийн ажил: 2010 он Бээжин хотын МОХ-ны сургалтын албаны дарга 2010 он “Би жирийн нэг Монгол залуу” ном 2011 он “Нэг хуудас цагаан цаас” илтгэл /БНХАУ-н Элчин сайдын яам/ 2012 он “Бүгдээрээ дулаахан өвөлжье” сайн үйлсийн аян санаачлан зохион байгуулж “Хамтын халуун сэтгэл” залуусын нэгдлийг эхлүүлсэн 2012 он “Хүний наймаа”-ны эсрэг тэмцэл өрнүүлсэн 2012 он Сайн дурын байгууллагуудын нэгдсэн сүлжээнээс Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн төлөөлөл болж “Оны шилдэг залуу сайн дурын ажилтан” шагнал 2012 он “Оны шилдэг сайн үйлстэн” номинацид “Бүгдээрээ дулаахан өвөлжье” аянаар шалгарсан 2012 он СЭЗДС-н Манлайлагч оюутан 2013 он “Лантуун дохио” ТББ-г үүсгэн байгуулсан 2013 он “Боорцог ба Сарнай” номоо албан ёсоор нээсэн