Бидний дотор чөтгөр байна

2015 оны 08 сарын 31

Таминэээээээээээ .... та нарр намайг сонсож байна ууууууу .... Миний дотор чөтгөр сууж байна, хоёр нүүртэй албин чөтгөр. Торондоо тэр бол сул дорой хэнд ч гэм хийж чадахгүй, сэжгийн шуналтай нүдээ савируулан хацар даган нулимс урсана. Тийм ээ тэр муу үнэндээ тийм л амьтан. ГЭТЭЛ ...

Гэтэл түүний бүх араатан шинжийг амилуулан сэрээж, торных нь хаалгыг нээгээд өгчихдөг, хүссэн зүгт нь тавиад явуулчихдаг ёрын нэг шингэн байна аа. Яг л амь оруулдаг шидэт ус мэт балгах тусам чөтгөр сэрж, хүч чадал орж, хүн биеийг минь чөтгөрт сүнсэлж, хэн ч танихгүй албин болгоно.

Харагдах бие нь бид боловч өнөөх чөтгөр чинь хүссэн тачаалаараа наадаж гарна. Анд нөхдөд минь хэзээ ч хэлэхгүй үгийг хэлж, эцэг эхийг минь гомдоож, үр хүүхдийг минь уйлуулна, болоо ч үгүй бүр гар далайна. Энгийн үед үргэлж надад өс санадаг, өмхий мухраас өширхөн харж суудаг тэр муу чөтгөр !!! ... Суллаад явуулчихаар ингэж аашилах нь ч аргагүй биз дээ.

Тэр бидний биеийг хордуулж, сархад оюун санаа хүч чадлыг минь сорж байх хооронд чөтгөрийн сүнс сэргэж, бяр чадал нь сэлбэгдэж байдаг. Тэр заримдаа гайхалтай уран яруу, өрөвч нинжин, шудрага зоригтой болж орхидог.

Түүгээр ч барахгүй өөрийнхөө амьдардаг шиг сараалжин тортой хашаанд бүх насаар минь хатааж мэдэх эд. Бидний дотор чөтгөр байна ! Гайхуулж бүү түүнийг сэрээ, хэтрүүлж бүү сулла, хэзээ ч битгий давраа, эс тэгвээс энэ биес минь чөтгөр болж, эргээд тэр торондоо орохгүй.

Ч.Ганжавхлан

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Ч.Ганжавхлан

Ганжавхлан. Ч 1988 онд Улаанбаатар хотод төрсөн. 2004 он Солонгос улсын Dankook-н их сургуулийн хэлний бэлтгэлд, 2007 он Бээжин хотын төв санхүү эдийн засгийн дээд сургуульд, 2009 он Сингапур улсад хэлний бэлтгэлд, 2011 он АНУ-н Virginia мужийн Arlington хотын Lado International College сургуульд, 2012 он Санхүү Эдийн засгийн дээд сургуулийн MBA мастерт тус тус суралцсан. Олон нийтийн ажил: 2010 он Бээжин хотын МОХ-ны сургалтын албаны дарга 2010 он “Би жирийн нэг Монгол залуу” ном 2011 он “Нэг хуудас цагаан цаас” илтгэл /БНХАУ-н Элчин сайдын яам/ 2012 он “Бүгдээрээ дулаахан өвөлжье” сайн үйлсийн аян санаачлан зохион байгуулж “Хамтын халуун сэтгэл” залуусын нэгдлийг эхлүүлсэн 2012 он “Хүний наймаа”-ны эсрэг тэмцэл өрнүүлсэн 2012 он Сайн дурын байгууллагуудын нэгдсэн сүлжээнээс Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн төлөөлөл болж “Оны шилдэг залуу сайн дурын ажилтан” шагнал 2012 он “Оны шилдэг сайн үйлстэн” номинацид “Бүгдээрээ дулаахан өвөлжье” аянаар шалгарсан 2012 он СЭЗДС-н Манлайлагч оюутан 2013 он “Лантуун дохио” ТББ-г үүсгэн байгуулсан 2013 он “Боорцог ба Сарнай” номоо албан ёсоор нээсэн