Эмэгтэй хүний хүч ба Монгол улс

2015 оны 07 сарын 08

Миний амьдардаг Монгол улсад эрэгтэй эмэгтэй хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурь, харьцаа их л тэнцвэргүй зэрэмдэг харагдана. Барин тавин хэлж чадах хугацаа сүүлийн 3 жил. Учир нь энэ 3 жилийн турш би нийгмийн бүх л давхаргын хүмүүстэй харилцаж сайн дурын, олон нийтийн ажил зохион байгуулж явна. Эмэгтэйчүүдийн сан, төрийн бус байгууллага, жендерийн асуудлыг хөндсөн хурал зөвлөлгөөн хэзээ ч тасрахгүй. УИХ-д 2012 оноос эхлэн эмэгтэй гишүүдийн эзлэх тоо эрс өссөн. Тэд эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж байгаа талаар, эмэгтэйчүүдийг хэрхэн дэмжих талаар их ярьдаг. Тэгтэл нийгэм дээр идэвхитэй амьдардаг, сайн дурын ажилд оролцдог, нийгмийн ажил хийдэг хүмүүсийн бараг 80-с илүү хувь нь эмэгтэйчүүд, менежер түүнээс дээш албан тушаал хашдаг хүмүүсийн ч ихэнхи нь эмэгтэйчүүд, бизнес эрхлэгчид дотор хүртэл эмэгтэйчүүд зонхилж байна. Үүнийг та замын үүдийн хилийн боомт дээр очерлох “Эгч нар”-с эхлээд том компанийн оффисийн өрөө хүртэл хаана ч харж болно. 2014 оны хавар Хөвсгөл аймгийн Мөрөн хотод болсон бизнес эрхлэгч залуусын уулзалтанд нь 32 бизнесмен оролцсоноос 29 нь эмэгтэйчүүд байсныг энд бас дурдаж болно. Нэг хүний тоглож хэлсэн үгээр “Эрчүүд бүгд захирал үлдсэн нь дарга хийгээд явчихсан” гэдэг ер нь худал болж таарах нь.

Бодит байдлыг ингэж харвал эмэгтэйчүүд биш эрчүүдэд илүү санаа тавих ёстой юм биш үү ? гэж бодогдохоор. Эрэгтэйчүүдийн сан, эрэгтэйчүүддээ үйлчилгээ үзүүлдэг төрийн бус байгууллагууд олширох ёстой юм шиг. Эрчүүд эрүүл гэр бүл ТББ, Эрчүүдийн холбоо гэх мэт ганц нэг байгууллага байгаа нь нийт эрчүүд гэхээсээ илүү хорих ангиас суллагдсан, орон гэргүй эсвэл архины гүн хамааралтай эрчүүдэд үйлчилгээ үзүүлдэг. Тэд бүгд нийлээд 100 хүрэхгүй тооны хүн л хүлээж авах хүчин чадалтай. Гэтэл архинд амьдралаа “Туучихсан”, эрхэлсэн ажил боловсролгүй эрчүүд хэдэн зуун мянга бий. Тийм хүмүүс бол гэмт хэрэг үйлдэх, хүчирхийлэл үйлдэх хамгийн өндөр магадлалтай хүмүүс юм.

Үүнийг ингээд хаячихаж боломгүйн үчир нь аливаа зүйлийн дэнс хэмжээ алдагдахаараа заавал урууддаг. Бид нэг завин дээр сууж байгаа нь үнэн л бол тэр уруудсаар хамтдаа хөмрөнө. Живээд эхлэсэн тал ч байна. Юу гэвэл эмэгтэйчүүд маань зуу биш мянгаар тоологдох тоогоор гадаадын иргэдтэй гэр бүл болж байна. Өмнөд хөршид эмэгтэй хүний дутагдал, “Цангалт” үүсэж байна. Өвөрмонгол залуустай, Хятад хүмүүстэй гэрлэх нь ихэсэж “Тээгч эх” гэдэг нэршил хүртэл үүсэн төрсөн үрээ худалддаг бүсгүйчүүд байна гэвэл итгэх үү ? Бидний очиж судласан баттай мэдээгээр Эрээн хотод байнгын биеэ үнэлдэг бүсгүйчүүдийн тоо 300 давсан байна, зуны амралт эхлэсэн үед энэ тоо 800 хүрдэг гэнэ. Солонгос улсын иргэнтэй гэр бүл болоод Монголчуудаа мэхлэдэг бүсгүйчүүд ч байна. Улаанбаатар хотод нийгмийн давхарга, эдийн засгийн байдал, соёлын ялгаа зэргээс болоод хүнтэй гэрлэдэггүй 25-35 настай залуу бүсгүйчүүдийн бүхэл бүтэн үе үүсэж байна. Ганц нэг гайгүй цэвэрхэн залуус нь Монголоо алдаад Солонгос, Япон юм уу гэхээр харагдаж байна. Гаднаасаа ямар ч харагддаг байсан хувь хүний эрх , эрх чөлөө мөн боловч, үзэл бодол сэтгэлгээнд нь хүртэл Монгол гэх зүйл бараг үзэгдэхээ болилоо. Тэр бол сүйрэл шүү !

Бид энэ бүхнийг дэнслэн бодож энэ “Харьцаа”-г нэг эргэж харсан нь дээр байх аа. Эрэгтэй гээд нэрэлхээд, цээжээ дэлдэж томроод байлгүй энэ байдлаа нэг хүлээн зөвшөөрөөд жаахан дорвитой зүйл хийцгээвэл яасан юм бэ эрчүүд ээ ! Хийе ч гэж бодож байна, хийснийг нь дэмжихэд үргэлж бэлэн байх болно.

Ч.Ганжавхлан

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.10.22.9 tegj bodoh ni argaguii ldee gevch ih deed surguuli elsegchdiin ihenh ni emegtei hun davamgailj bga. emegteichhud davamgai bna gdg ooriin ireeduin hania songoh songoltnii tsenzur ondorsono gsn ug.iimees gants bie emegtei hunii too olshirch bna gsn ug gj oilgoj bna l daa.
202.179.29.200 Та юу гэж бодож байна ...Bi yu
69.204.47.32 2 uzuurtei zuu shig sanagdchihlaa, sanaa ni hen heniig ni demjeed bgaa ch yum shig, erchuudiin ajilgui mergejilgui bolj bgaag sanuulaad ch bgaa yum shig, emegteichuud ni iluu bolovsrood bgaa ch yum shig esvel ted l zovj zudreed terend ni erchhuuuud ni buruutai chbyum shg,

Ч.Ганжавхлан

Ганжавхлан. Ч 1988 онд Улаанбаатар хотод төрсөн. 2004 он Солонгос улсын Dankook-н их сургуулийн хэлний бэлтгэлд, 2007 он Бээжин хотын төв санхүү эдийн засгийн дээд сургуульд, 2009 он Сингапур улсад хэлний бэлтгэлд, 2011 он АНУ-н Virginia мужийн Arlington хотын Lado International College сургуульд, 2012 он Санхүү Эдийн засгийн дээд сургуулийн MBA мастерт тус тус суралцсан. Олон нийтийн ажил: 2010 он Бээжин хотын МОХ-ны сургалтын албаны дарга 2010 он “Би жирийн нэг Монгол залуу” ном 2011 он “Нэг хуудас цагаан цаас” илтгэл /БНХАУ-н Элчин сайдын яам/ 2012 он “Бүгдээрээ дулаахан өвөлжье” сайн үйлсийн аян санаачлан зохион байгуулж “Хамтын халуун сэтгэл” залуусын нэгдлийг эхлүүлсэн 2012 он “Хүний наймаа”-ны эсрэг тэмцэл өрнүүлсэн 2012 он Сайн дурын байгууллагуудын нэгдсэн сүлжээнээс Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн төлөөлөл болж “Оны шилдэг залуу сайн дурын ажилтан” шагнал 2012 он “Оны шилдэг сайн үйлстэн” номинацид “Бүгдээрээ дулаахан өвөлжье” аянаар шалгарсан 2012 он СЭЗДС-н Манлайлагч оюутан 2013 он “Лантуун дохио” ТББ-г үүсгэн байгуулсан 2013 он “Боорцог ба Сарнай” номоо албан ёсоор нээсэн